Аз жаргал: Хайрын тухай ярилцах уу?

Enkhbolor Gantulga
3 min readJun 18, 2018

--

Өглөөний нар сүүдэрлэж нүдний үзүүрт тусч, 6цаг – заа, охиноо сэрээхээс өмнө гялс цай ундыг нь бэлдэнэ…. Өөө, “😟sh.t”, угаалгын машинаас цагаан цамцыг нь гаргахаа мартсан байна шдээ… гэх мэт 5 өдөр ээлжлэн ирнэ.

Ээж хүний, бүсгүй хүний өглөө, өдөр, орой – нөхрийн оймс, хүүхдийн дэвтэр, ээж аавын унд, тайлан тушаах, оройн хоол, найзуудтайгаа уулзалгүй 1000 жил болцон бн шд – гялс бас нүүрэндээ нарны хамгаалалтын тосоо түрхээд амжих юмсан гэсэн бодлууд эргэлдсээр.

Энэ бүхний хажуугаар толинд өөрийгөө харах бүрт – өө энэ хэдэн сэвхийг яадын билээ, яанаа энэ үрчлээсүүд илүү тодроод байхын, унжаад байгаа энэ гэдэсний хэдэн өөхийг шатаачих юмсан, энэ эрүүний товойгоод байгаа хэсгийг багасгачивал гээд той тоймшгүй “дутагдлуудаа” харахаас цааш зүйл анзаардаггүй.

Тэгээд ажил дээр ядаж байтал маркетингийн Бурмаа “ Яасан ч гое хөлтэй юм бээ”, нягтлан Хонгороогийн сүүлд авсан даашинз нь “яасан ч гое биеийг нь тодруулдаг юм” гэх зэрэг бодлуудад автсаар.

За ажлаас гараад хэдэн найзуудтайгаа алжаалаа тайлж ганц нэг уулзахад “ Чи минь жин нэмчээ юу?”, “ Энгэхээр чинь яаж олигтой юм олддог юм бээ”, “ Тэнд нэг шинэ фитнес нээгдсэн байнлээ”, “ Тийм нэг хөмсөг шивдэг газар байн” …… бла бла бла

Гэрийхэнтэй уулзхаар “ Чи одоо юу хийгээд яваад байдын бэ? Тэдний тэр хүүхэд нь бизнесээ эхлүүлцэн, тэдний тэр нь тийм ч төрийн түшмэд боллоо гэх үг хажуунаас чихийг нь улалзулах үе байна уу?

Би бүсгүйчүүдэд нийтлэг тохиодог зүйлийн тухай ярьсан шүү…

Би 90 хоногийн хөтөлбөр эхлэхээс өмнө мөн ч олон удаа тольны урд зогсож буй бүсгүйг хараад … бишээ толинд харагдах өө бүрийг тоолсоны тоогоор үсээ будуулж, үүрээр фитнесийн танхим руу гүйж, туулга ууж, төрөл бүрийн хоолны дэглэм барьж, алдсандаа харамсаж, YOLO (ганц л амьдрана үүүхсссс ), өөх шатаах балиар өвддөг аппарат, гэх мэт мангар олон юмыг туршиж байсан.

Гэхдээ энэ бүхэн бол зүгээр л өнөөдөр нийгэмд, дэлхийд оршин тогтнож байгаа бизнесийн 80% ийн үндэс суурь … би юуны тухай яриагүй гэхлээр — энэ байдлын цаана байдаг мөнхийн асуултууд “ Энэ намайг хуурч байгаа болов уу?, “Энэ надруу яагаад бичсийн бол”, “Энэ залуу чинь од шдээ намайг яаж тоодын”, “ Гэрийхэнийгээ би яаж эвгүй байдалд оруулж байгаа бол?”, “арай л дэндүү инээгээд байгаа юм биш үү”, “яагаад намайг энэ ажилд сонгоно гэж” гэх мэтчилэн асуулт, өөрийгөө гоочлох юмсийг дурьдаагүй л байна.

Бүсгүй минь (Залуу минь ххэ ), ааан ууун гээд сонсооч энэ бүх асуултыг би өөрөөсөө асууж л байлаа … тиймээ нөгөө “мундаг” гэсэн хочтой бүсгүй — 90 хоног эхлэхээс өмнө байсан бүсгүйн бодлууд, дотроо шаналдаг байсан тэр зүйлүүдийг эргэцүүлэн бодоход “өрөвдөлтэй”, “өчүүхэн”, “явцуу” гэх тодорхойлолтууд гарч ирэх юм. Яагаад гэдгээ тайлбарлахаас өмнө би нэг зүйлийг тодотгон хэлмээр байна- миний ээж аав миний хийсэн бүхнийг дэмждэг, миний хамгийн дотны найзууд үнэхээрийн амьдралын үнэ цэнийг мэдэрцэн хүмүүс шүү. Зүгээр л хэлсийн …

Бид нар өдөр тутмын амьдралын хэв маягт орохоор хэзээ ч өөрөөсөө “ Би яагаад энэ зүйлийг хийгээд байгаа билээ?”, “Юунд хүрэх гэж”, “ Тэр зүйлдээ хүрэхээр яана гэж” — энэ бүхнийг эргэцүүлэн бодоход хэдэн тусладаг асуултуудыг та хэдтэйгээ хуваалцаяа.

Танд маш хүнд зүйл тохиожээ

  1. Танд ганцхан л хоног амьдрах нас үлджээ — та тэр цаг хугацааг хэрхэн өнгөрүүлэх вэ?
  2. Танд 1сар амьдрах нас үлдэж — адилхан асуулт
  3. Танд 1 жил амьдрах нас үлдэж — та энэ хугацааг хэрхэн өнгөрүүлэх вэ?

Эдгээрт хариулснаар таны хувьд юу чухал болохыг маш сайн ойлгох байх гэж найдаж байна. Энэ гэхдээ яг үнэндээ бас хамгий чухал зүйл бас биш гэж бодож байна.

Дараагийн нийтлэлээр яагаад энэ нийтлэлийг ХАЙРын тухай болохыг тайлбарлаяа

With love,

Enkhbolor ❤ ( by some peoples suggestions)

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

Responses (1)