Би гайхалтай эмэгтэй.

Enkhbolor Gantulga
2 min readSep 8, 2017

--

Миний амьдрал миний амжилтын нууц.

Зүрхийг минь догдлуулан өдөр болгон чангаас чанга цохилуулдаг хүмүүсд би оршдог.

Би чамд ямар гайхалтай болохоо хэзээ ч хэлэхээс ичихгүй, яагаад гэвэл би энэ түвшинд хүрэх гэж маш их хичээж хөдөлмөрлөсөн.

The most beautiful thing a woman can wear is CONFIDENCE.

Эргэн тойронд байгаа хүмүүсийн комплекс болон өөртөө итгэлгүй байдлаас болоод би өөрийгөө хязгаарлахгүй. Миний бие сэтгэлийн сорви бүхэнд би хайртай, сэвх болгон минь би энэ амьдралын хамгийн сайн сайхныг сонгосны илтгэл юм.

Би өрөөнд ороход би бардам толгойгоо нуруугаа цэгц ордог, яагаад гэвэл энэ ертөнцөд миний орон зай байгааг би мэднэ.

Би энэ дэлхийд өөрийн инээд болон нулимсыг ичихгүй харуулж чаддаг.

Би бусад хүмүүсээс өөр… Яагаад гэвэл би цорын ганц.

Би яарах эсвэл удаан байхаас айхгүй байна… Яагаад гэвэл миний зөн совин надад худлаа ярьж байгаагүй.

Би өөрийн хүсэл тэмүүлэлдээ нээлттэй байдаг.

Би сэтгэл хөдлөлд зүрх сэтгэлээрээ умбаж чаддаг … өөрөөр амьдраад яахын бэ?

Би энд хайрлаж хайрлагдахын тулд ирсэн- хайрлах ч болно.

SMILE

Би нөхцөл байдлын золиос биш — би өөрчлөлтийг мэдэрдэг. Хаалгыг нээсэн шиг хааж чаддаг.

Дэлхий намайг энд байсныг мэднэ. Би өөрийн хил хязгаарыг тогтоодог. Би ҮГҮЙ гэж хэлэх танхилуун этгээд — яагаад гэвэл би өөрийгөө хүндэтгэдэг.

Миний тархины эд эсээс эхлээд бүхий л зүйл бодит сэтгэлээрээ — худал хуурмаг юмыг уулын цаанаас мэдэрдэг.

Хэдэн хундага виноны дараа хаяа нэг чөлөөлхийн тулд Би өөрийн ертөнцөө торны цаана хорьдоггүй.

Үгүй, би бүжиглэдэг, би хайрладаг, би амьдардаг.

Би бусад хүмүүсээс өөр. — Жен Робинсон

With love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.