Жинхэнэ Хайр гэж юу вэ?

Enkhbolor Gantulga
2 min readMay 8, 2019

--

Хүн болгон л хайрыг өөрийнхөөрөө тодорхойлдог байх. Түүндээ ч итгэж, шинэ хүнтэй танилцахаас авахуулаад дараагийн сонирхолтой үйл явдал юу болох бол гэж таамаглах явцад жинхэнэ ХАЙРаа умартдаг юм шиг ээ.

Бодитоор бид яг хайр гэж юу вэ гэдгээ мэддэг болов уу? Дийлэнх хүмүүс хайрыг тодорхойлохдоо тухайн үед төрөх мэдрэмж/сэтгэл хөдлөл, энэхүү мэдрэмж нь үргэлж мэдрэгдэж, хэрэв тэр нь алга болох юм бол хайр бас төгсгөл боллоо гэж итгэдэг.

Гэхдээ үнэндээ бол энэ bullshi*t.

Эцэст нь романтик учрал эсвэл төгс зохицол, эсвэл гоёмсог үйлдлүүд мөн дурласнаа зарлаж явснаар хайрыг хадгалж авч үлддэг гэвэл бас өрөөсгөл. Хайрыг авч үлдэх цорын ганц зүйл бол СОНГОЛТ юм.

Тэр сонголт бол Тэр нэг хүнээ хайрлах сонголт — Юу ч болж байсан, Ямар ч нөхцөлд. Энэ бол чиний гаргасан шийдвэр юм. Ямар ч үед тэрхүү хайраа арчилж, асарч, халамжлах сонголтыг хийнэ.

Хайр бидэнд тохиолддог зүйл биш харин Бидний бий болгодог зүйл шүү. Хайр бол амлалт, үйлдэл, сонголт юм.

Яаж ч хэцүү байсан үлдэхийг сонгоно. Нөгөө хүн нь өөрийг нь хайрлахад хэцүү байсан ч хайрлахыг сонгоно.

Магадгүй, энэ чинь романтик биш байна гэж Та бодож магадгүй. Гэхдээ, тийм гэж үү?

Жинхэнэ хайрын гайхамшиг бол хайрласан хүнээрээ хайрлуулах.

Жинхэнэ хайр бол- төлөвшсөн, эрүүл байдаг. Туйлбартай хайрыг хэн ч бүтээх боломжтой — тэрхүү сонголтоо л хийхийг хүсвэл.

Үнэндээ, хайр заримдаа өвтгөнө. Заримдаа золиос шаардана. Үргэлж амар байхгүй. Гэвч харилцан ижил сонголт хийсэн бол амьдралын хамгийн гайхалтай зүйл болно.

Олон жилийн турш аз жаргалтай байсан хосуудыг нэг зүйл нэгтгэдэг. Тэр нь хосууд нэг нэгнийхээ төгс бус байсан ч аливаа нөхцөл болзолгүйгээр хайрлах шийдвэр гаргасан байдаг.

Photo credit: Pinterest

Учир нь эхний бал сарын үе нь дуусгавар болох үед тухайн хүнийхээ бүхий л талыг нь олж харна — сайн, муу, жигшүүрт. Тэр бүхэн чиний нэг хэсэг болно. Тэр ачааг чи хамт үүрэлцэнэ. Мянга мянган эрвээхэй нар алга болно.

Гэхдээ энэ бүхний цаана — Тэр хүнд өөрийнхөөрөө байх орчинг олно, аливаа шүүмж шүүлтүүргүйгээр амрах тав тухыг олно, үргэлж халуун дотно хүлээж авах орон гэрээ олно.

Юу гээч? Чамайг жинхэнээр чинь харах хүнийг олно. Тэгээд хамгийн гайхамшигтай нь тэр хүн юу ч болж байсан чамайг хайрлах шийдвэр гаргасан гэж төсөөлдөө.

Ямар ч харилцаанд нэг зорилгын төлөө баг болж, ямар ч нөхцөлд тэр хүн чиний дэргэд байна гэдгийг мэдрэх шиг утга төгөлдөр мэдрэмж байхгүй байх.

Үргэлжлэл бий….

With Love,

Enkhbolor

Source:

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

Responses (1)