Золиос уу? Үгүй ээ… энэ тууштай зан.

Enkhbolor Gantulga
3 min readJan 30, 2019

--

Шинэ он гарлаа. Шинэ жил. Шинэ би – гээд маш олон хүмүүс өөрчлөлт хийх цаг хугацаа гэж хардаг. Гэхдээ бодитоор амласан амлалтаа биелүүлж, дуусгаж байсан нь хэр их вэ.

Яагаад хүн бүр хүссэн жинд, хүссэн ажилдаа, эсвэл хүссэн хүнтэйгээ байхгүй байгаа гээч? Энэ бүх өөрчлөлт, хүссэндээ хүрэх нь — “золиос” шаардах нь элбэг.

1. Эрүүл байхыг хүсэж байна уу? Ажил дээр амжилт үзүүлмээр байна уу? Оройн найзуудын уулзалтыг алгасаж сурах л хэрэгтэй болно доо. Нойр оо ав! Орой 22:00 унтсан байх! Хоол, дасгал хийж чадахгүй байсан ч ядаж шөнөдөө 8 цагийн нойроо авч сур.

2. Хүссэн жиндээ хүрмээр байна уу? Тэгвэл, тохируулж ид. Үдшийн бүрийгээр хөргөгчөө ухахаа боль.

3. Эргэн тойронд чинь байгаа хүмүүс хий хоосон утсаа маажаад, эрүүл бус амьдралын хэв маягтай байна уу? Үнэхээр л өөрийн хүссэн зорилгод хүрэхийг хүсэж байвал тэр орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Замын уртад зарим хүмүүсээс салах л шаардлагатай болно.

4. Аливаа шинэ ур чадвар давтамжид үйлдлүүдийн нийлбэр байдаг. Өдөр бүр, цаг тутам л – хүсэхгүй байна, чадахгүй, илүү таашаалтай сонголт хиймээр санагдана. Гэвч нэг нууц хэлье – тэр тавгүй шийдвэр, сонголт хийж байж л хүссэн үр дүнгээ хардаг.

5. Дэлхий чамайг тойрч эргээгүйгээс нааш бусад хүмүүс үзэл бодол, ялгаатай байдал, үнэ цэнэтэй зүйлс бүгд өөр гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч сурах. Ингэснээр Та өөртөө цоо шинэ ертөнц, гайхалтай хүмүүсийг амьдралдаа татах боломж гарна.

6. Өөрийгөө ажиглаж сур. Би хэн нэгнийг гомдоох үйлдэл хийж байна уу? Эсвэл гаргадаг ааш зан чинь гэр бүл, хамт олонд хортой нөлөө үзүүлж байна уу? Чиний сайн сайхны төлөө чамд яг чинь үнэнчээр бүх сул тал, онцгүй зангуудыг чинь хэлэх чадвартай хүмүүстэй болох.

7. Мөс чанар үнэт зүйлс, хүсэж тэмүүлж байгаа ирээдүй, хийхийг эрмэлзэж дурлаж байгаа зүйлсээ тодорхойлж гаргах.

8. Гадуур наргиж цэнгэх цагаа бас хэрэглэж байгаа согтууруулах ундааг багасгах хэрэгтэй юм байна даа гэсэн бодол орж ирж байгаа л бол — шууд хэрэгжүүл.

Хэцүү… Үнэн гэхдээ үнэхээр л өөрийнхөө амьдралд томоохон өөрчлөлт гаргахыг хүсэж л байгаа л бол, суръя гэж бодож байсан зүйлээ сурахын тулд, аз жаргалтай гэр бүл бүтээхийн тулд бид зарим нэгэн зүйлээс татгалзах хэрэгтэй л болдог.

FOMO (Fear Of Missing Out) — гэж нэр томьёо байдаг юм. Ямар нэгэн юмнаас хоцрохоос айх айдас. Үүнээс болоод ядарсан үедээ ч тэр, хүсээгүй байгаа ч очихгүй л бол нэг юмнаас дутчих гээд байгаа тэр мэдрэмж.

JOMO (Joy Of Missing Out)– энэ яг эсрэгээрээ. Зарим зүйлээс дутаж сурах гэхүү… эмзэглэлгүй хүлээж авч, зөвшөөрөх.

Тэгэхээр илүү олон JOMO-г бий болгож 7-д бичсэн зүйлсээ нэн түрүүнд тавьж хүрсэн үр дүн болгоноос авах сэтгэл ханамж бидний гаргасан хүнд шийдвэр болгоны ШАГНАЛ нь болдог юм шүү.

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet