Тансаглал
Би тансаг амьдралтай хүн. Миний хүссэн бүхэн надад бий! Би амьдралаа хүссэнээрээ бий болгож чадсан. Надад хорвоогийн бүхий л боломж бий.
Миний хайртай ээж аав, дотно хүн бүхэн эрүүл саруул, хүссэн үедээ утас цохиод шууд ярих боломж байна.
Миний дүү нар өөрийн гэсэн амьдралаа босгон, нэг нэгнээ мөр түшин нэг нэгнийхээ төлөө гэсэн сэтгэл байна.
Хайрт охин минь бүдэрч боссон ч хажууд нь шүүмж шүүлтүргүй хайрлах ээж нь байгааг мэдэрч байна.
Өө сэв болгоныг хүлээн зөвшөөрч нандигнан халамжлах нөхөрлөл минь байна.
Өөрийн хүсснээр бүрдүүлсэн орон зай минь байна.
Эрүүл танхилуун зоргоор амьдрах зоригийг бадраах хүсэл минь байна.
Өөд тэмүүлсэн хүмүүст дэм болох ирээдүйн зорилго минь байна.
Дэндүү тансаг амьдрах боломж бүрдүүлж буй биендээ талархмаар байна!
With Love,
Enkhbolor