Хүний хамгийн чухал хэрэгцээний тухай.

Enkhbolor Gantulga
2 min readDec 17, 2018

--

Эргэн тойрноо ажиглаад үздээ… бид өнөөдөр хүн төрлөхтний түүхэнд байгаагүйгээр хамгийн сайн харилцаа холбоо хөгжсөн эринд амьдарч байна. Кармандаа бид дэлхийн өнцөг бүрд холбогдох ид шид өвөртлөн явна. Гэвч үүний зэрэгцээ бид хамгийн ганцаардмал нийгмийг туулан өнгөрүүлж байгаа нь ил.

Гэр бүлийн аялал, үдшийн зоог, найз нөхдийн цуглаан, зүгээр л утсаа ширтэлгүй нэг өдрийг ажиглан яваад үзээрэй!

Ийм хүмүүсээр хүрээлүүлж байдаг дэндүү азтай хүн шүү!

Би хөгжлийг үгүйсгээгүй, гол нь энэ технологийн хөгжлийг өөрт ашигтай байдлаар хэрэглэх тухай ярилцъя.

Хэчнээн үгүйсгэхийг хүсэж байсан ч ХҮН бол хотлын, нийгмийн хүрээллийн бүтээгдэхүүн – харилцан холбогдож байж л оршин тогтнодог! Хүн өөрөө харилцаанаас үүсэж бий болдог, амьдралын турш хийж байгаа БҮХИЙ л зүйл харилцаанд суурилж бий болдог. Тиймээс бид эрүүл тэнхлүүн харилцаа сүлбээ хүсэх ч биш, эрүүл байхын тулд бүүр нэн шаардлагатай байдаг.

  1. За юуны өмнө харилцан холбогдох гэдэг ойлголтоо тодорхойлох хэрэгтэй байх. Хэн нэгэнтэй ижил төрлийн үзэл бодол санаатай байх, хамтын дурсамжуудтай байх, эсвэл ойролцоо мэдрэмжүүд хуваалцдаг байх буюу нэгдмэл, ижил төстэй байх гэхүүдээ — ийм нэг мэдрэмжүүдийн тухай ярьж байгаа шүү. Энгийнээр тайлбарлавал нэг баг дэмжин аварга шалгаруулах тэмцээн үзээд сууж байгаа бүлэг хүмүүс шиг.
  2. Бүхий л нийгмийн сүлжээгээр бид фильтр ашиглаж, бичсэн зүйлсээ устгаж, өөрчилж, амьдралынхаа хамгийн сайхан гэсэн л зүйлээ хуваалцдаг. Яг бодит БИ гэдэг хүнийг таних боломжтой юу? Тиймээс бид нэг нэгнийгээ шүүлтүүргүй буюу бодит, жинхэнэ харилцаа үүсгэж, нийгмийн сүлжээг найзуудтайгаа холбоо тогтооход ашиглаж, хамгийн гол нь хүмүүсийн анхаарлыг бодит харилцаа 2 ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.
  3. Бусад хүмүүстэй бодитойгоор холбогдохын тулд би түрүүлж өгөх ёстой байдаг. Та хангалттай сайн байснаар хэн нэгэнтэй дотно болдоггүй юм, Та хүсэж өөрийн цаг, сэтгэл зүйн хөрөнгө оруулалт хийж, нээлттэй байж мөн хамтдаа гайхалтай дурсамж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байхад л болно.

Тиймээс энэ 3 зүйлийг хийхэд технологи гэдэг зүйл улам л хялбар болгож байгаа. Та яаж үүнийг ашиглах вэ л гэдгээ тодорхойлоход болно.

Мөн энэ аяллын явцад, сонирхолтой нь, та өөрийгөө өнгийн харж, яг байгаагаараа та хайрлаж, хайрлагдах эрхтэй, таны үзэл бодол, таны мэдрэмжүүд, та өөрийнхөөрөө байхад хангалттай гэдгээ ухаарах боломжийг өгдөг.

We are just soooooolucky bastards!

Та нээлттэй нэгэн болж байж л сэтгэл зүрхний хамгийн гүн шархнуудыг эдгээж чадна. Хайрлагдана гэдэг итгэл үнэмшилтэйгээр өөрийнхөөрөө байж, өөрийн үнэ цэнэтэй сэтгэл болон цагаа хэнд зарцуулахаа зөв сонгож, хамгийн гол нь бидний өдөр бүр тулгамдаж байгаа асуудал бүрийн цаанаа ИЛҮҮ хүчирхэг, ИЛҮҮ өөрийгөө танин мэдсэн, байгаа бүхнээ ИЛҮҮ нандигнасан хүн болно.

Энэ нийтлэлийг уншиж дууссаных хамгийн хайртай дотно хүмүүстээ зүгээр л “баярлалаа” гэж хэлэх, эсвэл хэн нэгнээ гомдоосон байгаа бол “уучлаарай” гэж хэлээд үзэх үү?

With love,

Enkhbolor

Нэгэн нийтлэлээс урам авсан юм. Тэр нийтлэлийг олохоороо нь линкийг нь тавина. 🤗🤗🤗

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet