Чин сэтгэлийн нөхөрлөлийг хэрхэн бий болгох вэ?

Enkhbolor Gantulga
5 min readApr 3, 2020

--

Итгэлцэл, шудрага зарчим дээр суурилсан хайр, нөхөрлөл, харилцааг хүн бүхэн л хүсдэг байх. Сэтгэлийн мухарт байдаг тэр нэг дурсамж, хаа нэгэн газар нуугдах тэр айдас, турхиртал уйлмаар санагдасан мөчүүдийг бид хамгийн дотно, итгэл хүлээсэн, чамайг аливаа шүүлтүүргүй хүлээн зөвшөөрөх нэгэнд хуваалцахыг хүсдэг.

Гэвч тэдгээр харилцааг хэрхэн бий болгох? Хэн тэр сэтгэлийн гүнд нуугдах мэдрэмжүүдийг мэдэх эрхтэй вэ?

Хэн нэгэнд сэтгэлээ нүцгэлэх нь бараг хамгийн том айдас дагуулсан зүйл байх. Тиймээс чиний энэ илэн далангүй байдлыг зөвөөр хүлээн зөвшөөрч чадах хүнээ сонгох нь чухал. Бүхий л чөтгөрүүдтэй нь хамт өөрийг чинь цаашид хэн хайрлаж үлдэх бол?

Би өөрийгөө маш азтай нэгэн гэж боддог. Их сургуулийн нэг ангиас эхлээд одоо 17 жил нөхөрлөж байгаа нэгэн бүсгүй амьдралын минь хамгийн хүнд хэцүү үед дэргэд байж, хамгийн аз жаргалтай үеийн минь тулгуур нь байсаар ирсэн. Тэгээд бодлоо л доо ер нь нөхөрлөл гэдэг ойлголтыг надад багаас минь ойлгуулсан хэд хэдэнхүн байдаг л даа , гэхдээ яг энэ найзын минь надаас асууж байсан асуултууд, хэлдэг байсан үгнүүд болон зан үйлдлүүдээс нь хуваалцьяа гэж бодлоо:

  1. Ихэнх үед өөрийнхөөрөө. Зөвхөн өөртөө зориулж шийдвэрүүдээ гаргадаг. Ийш тийш бөөндөө явж байхад хойн ганцаараа чихэвчээ зүүгээд суучдаг байхад “ Ямар сонин юм бэ?” гэж боддог байж билээ. Гэвч одоо эргээд харахнээ хэнээс хараат бус энэ зан нь анхнаасаа л байсан - энэ нь ч магадгүй эртнээс олон хүний үгээр бус зөвхөн өөрийнхөө хувьд тэр нэгэн аз жаргалтай “Би”-г олж мэдэхэд нь тусалсан юм шигэ.
  2. Намайг нөхрөөсөө салж байхад үргэлж дэргэд минь байж, сэтгэлд байгаа бүхнээ уудлаад дуусахад “ Салах шийдвэр гаргах бол хамгийн амархан. Гэхдээ чи гэр бүлээ хамгаалж авч үлдэхийн тулд бүхий л хийж чадах зүйлээ хийсэн үү?” гэж асуудаг байв. Надад хэлэхдээ “Бид бусдыг хэзээ нэгэн цагт яаж ийж байгаад л уучилчдаг. Харин өөрийгөө уучлах маш хэцүү”. Эцсийн шийдвэрээ гаргачаад найз дээрээ очихдоо “Би хийж чадах бүхнээ хийсэн. Гаргасан шийдвэртээ эргэлзэхгүй ээ” гэж байж билээ.

3. Тэрхүү шийдвэр гаргаснаас хойш олон ч зүйлийг тулж, тэр дунд нь эрсдэлтэй, тэнэг, харамсмаар зүйл өчнөөн л юм хийж, туулж ирсэн. /Яахав тэрнээс өмнө нь бас мангар үйлдэл хийдэг байсан л даа … хэхэ/ Тэгээд л сэтгэл санаа тавгүйтэх тоолонд найзтайгаа уулзаад үйлдсэн алдаа бүхнээ хуваалцах бүрт надаас тэр үйл явдлын талаарх миний мэдрэмжийг лавлан асууна. “Чи яг тэр мөчид жаргалтай байсан уу?” гэхэд хэрэв би эерэг хариу өгвөл – дахин нэг гоё дурсамж бүтээх болсныг минь сануулдаг. Хэрэв би сөрөг хариу өгвөл – “хүн бүр алдаа гаргадаг ш дээ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл” хэмээн өөрийгөө буруутгах бүхий л эргэлзлийг арилгадаг.

Нэмээд бичих 17 жилийн түүхийн дурсамжит зөндөө л зүйл байна. Гэхдээ хэлэх гээд байгаа гол зүйл бол би ямар нэгэн байдлаар хорвоог эрт орхих бол гэр бүлээс минь гадна би ямар ч эргэлзэлгүйгээр охиноо гарт нь үлдээж чадах цөөхөн хэдэн хүн миний амьдралд бий, тэр шиг бид нөхөрлөлийг тэгвэл хэрхэн бий болгодог вэ? гэсэн асуултын хариуг олох гэж оролдъё:

  1. Ийм харилцаа бий болгохын тулд нэг нэгнээ 100 таних шаардлагатай!

Тиймээс энэ нийтлэлийн эхэнд бичсэн бүхнийг хийх шаардлагатай болно – тэр нь юу гээч? -та өөртөө ч хэлэхээс айж ичдэг бүхнээ энэ хүнтэй хцваалцана. Өөрийнхөө жигшүүрт, нийгмийн хүлээн зөвшөөрөхөд бэлэн бус бүх зүйлээ хуваалцана.

2. Тэр хүнтэй хамт ихээхэн чанартай цаг хугацааг өнгөрүүлнэ!

Чанартай гэдэг нь хамтдаа аялж, тэр цаг хугацааг зүгээр нэг өнгөрүүлэх бус тэр хүний юунаас айдаг, ичдэг, хаанаас эрч хүчээ сэлбэдэг, юу аз жаргалтай болгодог, хаана өөрийгөө илэрхийлж чаддаг… тэр хүнийг А-Я хүртэл таних гэж оролдоно.

3. Тэр хүнийг бүхлээр нь, байгаагаар нь хайрлах.

Тэр нь чамайг заримдаа галзууруулахаас нэг хуруу дутуу тийм түвшинд хүргэхэд ядаргаатай юм шиг дуртай хоолыг нь замаараа аваад гэрт нь очоод динэг яриаг нь сонсох.

4. Тэр хүний хамгийн аз жаргалтай болоод хамгийн ихээр шаналах үед нь бүхий л зүйлээ хаяад хажууд нь байх!

1000 бээр аялах ч шаардлага гарна. Тийм биш ч гэсэн хайртай хүнээсээ салж байгаагаа хэлэх гээд залгахад – хэлэх үг бүрийг нь хэлүүлээд … зүгээр л тэнгэр нурж байсан ч гэсэн найз чинь хэзээ ч ганцаараа байхгүй гэдгийг нь сануулах.

Эсвэл айлд бэр болоод явахад нь найзыгаа хараад “ ясар н.вшийн азтай залуу ийм гайхалтай эрдний хажууд байх эрхтэйг” бодсоор гэрт нь очоод ээжийх нь нулимс нь хацар даган урсахад “ энэ бүхний дэргэд надад байх эрхийг олгосон чамдаа хайртай” гэх бодрол эргэцүүлнэ.

Тэгэхлээр, ийм нөхөрлөлийг бий болгоход хэцүү болов чиг тэр хэцүү бүхнийг энэ хүмүүс миний амьдралд байгаа нь хамгийн том шагнал нь болдог. Тиймээс ч хүн болгонд ямар ч үед, юу ч болж байсан үргэлж чамайг гэх хүмүүсийг амьдралдаа бий болгоорой!

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet