2020

Enkhbolor Gantulga
4 min readDec 17, 2020

--

Энэ нийтлэлийг уншиж байгаа хүн бүрд эдгээр тоонууд яг энэ дэс дарааллаар харахад маш өөр өөр мэдрэмж төрүүлж байгаа байх.

2020 … хммм

Энэ оны эхээр 20 оны зорилго зорилтуудаа жагсааж бичсэн билээ. Товчхондоо бол:

#Зорилго2020:
1. Өөрийгөө хайрлаж, өрөөлд энэрэнгүй хандах.
2. Аливаа нөхцөлд өөрийн орон зайг хамгаалан нандигнаж хүмүүст эрс илэн далангүй хандах.
3. Дотоод амгалан бус байдлыг минь өдөөдөг зүйлсийг ажиглаж, сургамжлан авах.

#Зорилт2020
1. 1825 минут шинэ хэл сурах
2. 3650 минут бясалгал
3. 7300 минут йог, дасгал
4. 10950 минут алхах
5. 21900 минут ном унших
6. 175200 минут нойр
7. 0% алкоголь

Тухайн үед нь Covid-19-ийн сураг ч байгаагүй билээ. Гэвч одоо эргээд харах нээ зорилго, зорилтуудаа биелүүлэхэд ихээхэн тус нэмэр болсон жил болсон мэт ажиглагдана.

Өнгөрсөн өвөл охиноо Монгол руу явуулаад буцаад бүүр 8 сард хүүхэдтэйгээ уулзсан боловч гав ганцаараа энэ үе мөчид байсан нь санаанд оромгүй олон зүйлийг ойлгуулжээ.

  1. Өөрийгөө хайрлаж, өрөөлд энэрэнгүй хандах.

Сүүлийн цөөн жилийн турш өөрийгөө хайрлах бас энэрэнгүй хандах гэдэг зүйлийг суралцсаар л явна. Өмнөх нөгөө суусан програмчлалаар зөвхөн өөрийгөө бодох гэдэг маш хүнд, бүүр нэг тийм бусад хүмүүсийн /охиноо, гэр бүлийнхэн ялангуяа/ эрх ашгийг урдаа тавихгүй л бол буруу юм хийгээд байгаа мэт мэдрэмж дундаа живсээр байлаа. Гэвч яг үнэндээ урт хугацаандаа энэ нь ямар хор уршигтай зүйл болохыг энэ жил л мэдэрлээ. Гав ганцаараа үлдээд цаг хугацаа, санхүү, сэтгэл зүрхээ зөвхөн өөртөө зориулах болсон чинь нэг л тийм хангалтгүй мэдрэмж дагасаар л… нэг тийм дутуу гэхүүдээ. Харин энэ жил сэтгэл засалчтай уулзаж эхлээд, мөн өөрийн гэсэн гайхалтай хүрээллийн бүсгүйчүүдтэй учирсаных … энэрэнгүй хандах гэдгийг суралцаж байгаа нь анзаарсан.

Бид маш олон тохиолдолд өөрсдийгөө буруутгадаг — ямар тэнэг үйлдэл хйичихвээ, мэдсээр байж хүнийг гомдоох үг хэлчлээ, магадгүй толинд өөрийгөө харах бүрт шүүмжтэй харцаар өөрийгөө харах. Энэ болгонд бид өөрсдөдөө — Чиний буруу, Чи муу, Чи дутуу гэх үгнүүдийн хэлэхгүй ч илэрхийлсээр л байдаг. Энэ харц бүр, энэ бодол бүр, энэ мэдрэмж бүр л биднийг алхам алхамаар өөрийн би гэсэн бодит ертөнцөөс холдуулсаар л байдгийг анзаарч эхэлснээр анхны алхамаа хийж эхэлсэн.

Энэ замнал, энэ аялал маань маш урт хугацаанд үргэлжилнэ гэх бодол маан — өөртөө энэрэнгүй хандаж байгаа нь энэ юм байна гэдгийг бас ойлгосон нь.

2. Аливаа нөхцөлд өөрийн орон зайг хамгаалан нандигнаж хүмүүст эрс илэн далангүй хандах.

Бас нэгэн үйл явдлаар дүүрэн жил өнгөрч байна даа гэх бодол толгойд эргэлдэнэ. Сүүлийн жилүүдэд ер нь ажилласан төслүүдээр дамжин найз нөхдийн хүрээлэл маан өсөн томорч, багт орж ирсэн хүн бүхэнд итгэж, найдаж бас гэр бүл мэт өнцгөөр хардаг байв. Олон гоё урт хугацааны нөхөрлөлийг үүсгэсэн бөгөөд энэхүү харилцаа болгонд аль болох илэн далангүй хандаж. Ямар ч үед өөрийнхөө үнэт зүйлсийн цар хүрээгээр хандахаар уурлаж, гомдсоноо илэрхийлэх мөн хайрлаж хамгаалж байгаагаа ч харуулах боломж олгодог юм байна гэдгийг ухаарав. Яагаад вэ гэвэл анхнаасаа энэ харилцаанд орохдоо юу харж байна түүгээ авна гэсэн ойлголтыг түрүүлсэн учир нэг нэгнээсээ үүсэх хүлээлт нь маш тодорхой болдог юм.

Тиймдээ ч өөрийнхөөрөө байх, мөн хүлээн зөвшөөрөх аюулгүй орон зай чи өөртөө үүсгэдэг юм байна гэдгийг ухаарав.

3. Дотоод амгалан бус байдлыг минь өдөөдөг зүйлсийг ажиглаж, сургамжлан авах.

Энэ нь дээрх 2 зүйлтэй нягт холбоотой… юу вэ гэвэл өөртөө үнэнч, энэрэнгүй хандах тусам өөрийнхөө ертөнцийг ямар ч байдлаар хамгаалах оролдлого хийнэ. Тиймээс намайг юу өдөөж байна? ямар үйлдлийг тэвчихэд хэцүү байна? тэр нэг тайван орчинд юу нөлөөлдгийг ажиж, сонор байж бусниулагч үйл явдлаас аль болох хол байх сонголтоо хийж, эс бөгөөс өөрийнхөө хариу үйлдэлд ажиг хандаж эхэлдэг л юм байна.

Үргэлжлүүлээд зорилтууд дээр маань

#Зорилт2020
1. 1825 минут шинэ хэл сурах
2. 3650 минут бясалгал
3. 7300 минут йог, дасгал
4. 10950 минут алхах
5. 21900 минут ном унших
6. 175200 минут нойр
7. 80% алкоголь багасгах

Долоо хоног бүр 10–20км ууланд алхалт хийж, нийт 30-аад ном уншиж дуусгасан, анхны сонсдог ном сонсож байгаа “Promised Land” by Barack Obama, йогийн хичээлд долоо хоногийн 4 өдөр явч, чанартай нойронд балиар харамч болж, зөвхөн Headspace апп аар 55 цаг буюу 3300 минут бясалгажээ.

Эдгээр зорилтуудаа ихэнхийг нь цохисон боловч ирэх жилдээ улам өндөр зорилтууд тавих хэрэгтэйг ойлгосон. Заримыг нь биелүүлж чадаагүй ч / жишээ нь шинэ хэл сурах дээр болон алкоголь дээр/ гэхдээ зорилт тавьсныхаа хэрээр ядаж англи хэлнийхээ мэдлэгийг улам сайжруулж, өдөр бүр өөртөө тавьсан амлалтуудаа биелүүлэхийг хичээсэн жил болов.

Харин Та хэдийн хувьд ямархуу жил болж өнгөрөв?

Мөн дараагийн нийтлэлээр ирэх жилийн төлөвлөгөөг хуваалцана :)

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

Responses (1)