2021 ондоо

Enkhbolor Gantulga
2 min readJan 5, 2021

--

Өмнөх 2020 нийтлэлээр хэлсэнчлэн шинэ оныхоо төлөвлөгөөг боловсруулах ажлыг нэлээд эртнээс гаргаж эхэлсэн болоод ч тэр үү… ихэнх өнгөрсөн жилийн зорилго, зорилтууддаа хүрсэн болоод ч тэр үү нэлээдгүй өргөн цар хүрээний, мөн амбицлаг зорилго, зорилтуудаа тавьж үзлээ. “Хамгийн чухлыг хэмж” номд дурдсанчлан эдгээрийг уншихдаа бие арзасхийгээд л … чадах болов уу гэх мэдрэмж төрж байв.

Art by DegleeX

Юутай ч та бүхэнтэйгээ 2021 оныхоо төлөвлөгөөг хуваалцаяа :)

#Зорилго2021

  1. Шинэ хоббитой болох
  2. Ажил карьерын хувьд юу зорьж байгаагаа таньж мэдэх
  3. 12 удаа сонин содон, галзуу, айдас төрүүлэм үйлдэл хийх

Бие мах бодийн эрүүл мэнд:

  1. Булчингийн масс — 50%
  2. Биологийн нас — 24
  3. Өөрийн хүсэмжит, төгс төсөөллийн бие галбиртай болох

Сэтгэлзүйн эрүүл мэнд:

  1. Надад тусламж дэмжлэг шаардлагатай үед ойр дотно хүмүүстэйгээ өөрийн асуудлаа хуваалцаж, тусламж асууж сурах
  2. Ирээдүйн айдас болон өнгөрсний ачаанаас аль болох салах
  3. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл үнэмшил, дотоод мэдрэмжүүддээ ажиг соргог байх

Сүнсэн биеийн эрүүл мэнд:

  1. Илүү гүнзгий амьдралын утга учир, зорилгыг олж нээх
  2. Хүлцэнгүй байх, аливаад шүүмж шүүлтүүргүй өнцгөөс хандах
  3. Илүү дуугуй байх

Санхүүгийн эрүүл мэнд:

  1. Нийт орлогын 50% -тай тэнцэхүйц хадгаламжтай болох
  2. XXXXXX ам.долларын орлоготой болох
  3. Нэмэлт санхүүгийн эх үүсвэр бий болгох

Харилцааны эрүүл мэнд:

  1. Нөхөрлөлүүдээ улам гүнзгийрүүлж, өндөр ач холбогдол өгөх
  2. Урт хугацааны зорилгуудтай нийцэлтэй хүмүүстэй уулзаж, нөхөрлөх
  3. Төсөөллийн эрэгтэй хүнтэйгээ урт хугацааны утга төгөлдөр харилцаа бий болгох

Тархиа тэжээхэд:

  1. Шүлэг бичиж, дуу болгон гаргах
  2. Өгүүлэг бичиж, олон нийтэд нийтлэх
  3. Зураг зурж, тэр зургаа борлуулах

CV-гээ хөгжүүлэх:

  1. Stanford/MIT Design Thinking програмд хамрагдах болон тэр чиглэлээр сайн дурын сургалт заах
  2. Сэтгэл зүйн чиглэлийн сургалт төгсөх (Coursera)
  3. Мэргэжлийн coach сургалтад төгсөх

#Зорилт2021:

  1. Бясалгал 3650 минут
  2. Хүчний дасгал 3650 минут
  3. Йог 7300 минут
  4. Ууланд алхах 2 долоо хоног бүр (МуйВо руу 1 цагт багтаж гүйдэг болох), шинэ 10 замаар явж үзэх
  5. 5K 30 минутад гүйдэг болох
  6. 40 шинэ ном унших
  7. 80 шинэ подкаст бичих, 1 нь Англи хэл дээр
  8. 20 нийтлэл бичих, 5 нь Англи хэл дээр
  9. Согтууруулах ундаа улиралд 1 удаа хэрэглэх

10. Хагас мацаг 180 хоног, 24 цагийн мацаг 108 хоног

11. Улирал бүр БОДОХ амралт (интернетгүй,нийгмийн сүлжээгүй) амралтын өдрүүд

12. Сэтгэл зүйчтэй сард 1 удаа уулзах

13.Улиралд бүр сайн дурын ажил хийх эсвэл хандив өргөх

14. Champaign Book бичиж дуусгах

16. Аялах /Taiwan, Sri Lanka, Japan, Sweden)

Мөн түүнчлэн найзуудтайгаа нийлж 2021 оны bucket list буюу хамтдаа хийхийг зорьж буй жагсаалтаас хуваалцвал:

  1. 50км дугуйн замаар аялах
  2. Дээвэр дээр бүжгийн үдэшлэг зохион байгуулах
  3. 20км ууланд алхалт хийх
  4. Усанд шумбах
  5. Парапланаар нисэх
  6. Wakesurfing хийх
  7. Зургийн анги, керамик эдлэл хийх анги, хоол хийх анги
  8. 5 рифм бүжиг
  9. Агаарын йог
  10. F45 анги
  11. ASEAN нэг орон руу яалах

За нэг иймэрхүү л төлөвлөгөөтэй энэ оныг угтаж байна. Эдгээр зорилго зорилтуудаа гаргахдаа Humuun Publishing-ээс гаргасан “Хамгийн чухлыг хэмж” номд тайлбарладаг концепцуудыг ашигласан шүү!

Та хэд маан ч гэсэн өөрийн зорилго, зорилтуудаа гаргаад Instagram: enkhbolorg хаягаар хуваалцаарай!

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.