2022 ондоо

Enkhbolor Gantulga
4 min readJan 25, 2022

--

Уламжлал есоор жил болгоны төгсгөлд тухайн жилдээ хийж гүйцэтгэхээр төвлөсөн зорилгуудаа эргэн харах хугацаа маан болов. Энэ талаар тодорхой хэсгийг HappyMessyPodcast-аас сонсох боломжтой жүү.

Өнгөрсөн жил тавьсан зорилгуудаа эргэж харахад өөртөө нэг 60 хувийн биелэлттэй гэж өөртөө дүгнэлт гаргасан. Өөртөө өгсөн амлалтын заримыг нь 100 хувь биелүүлсэн бол заримд нь огт цаг гаргаагүй харагданлээ хэхэх

PB: Vicky South

Жил болгон зорилго гаргаж жилийн эцэст дүгнэхэд өөрийгөө хувьсан өөрчлөгдөж байгаагаа анзаарч, өөрийнхөө тухайн цаг хугацаанд яг юу хүсдэг хүн болохыг ажиглах боломж нь энэ юм болов уу гэж эргэцүүлнэ.

2022 он гарснаас хойш энэ зорилго тавих нь өөрөө ямар ач холбогдолтой мөн хэрхэн гаргах талаар манай коүчингт хамрагдаж байгаа хүмүүстээ сургалт хийхдээ дурдсан гол гол зүйлүүдээ бас хуваалцаяа гэж бодлоо:

  1. (анх зорилгоо гаргаж байгаа бол дараагийн алхамыг харна уу) өмнөх жилийн зорилгуудаа дүгнэх | 80 орчим хувийн биелэлттэй байвал тавьсан зорилгуудаа зөв тодорхойлсон байна гэсэн үнэлгээ өгч болно. Мөн ирэх жилдээ 100 хувь биелүүлсэн хэд дээрээ тоог нэмэх, 60 хувиас доош бол “энэ үнэхээрийн миний хүсэж буй зүйл мөн үү? “— “Тийм” бол магадгүй тэр зорилгоо арай хялбаршуулах|
  2. Зорилгуудаа гаргахаасаа өмнө “төгс” ертөнц буюу бүх зүйл боломжтой гэж төсөөлөөд үзээрэй. Тэр тохиолдолд таны амьдрал ямархуу дүр төрхтэй байна? эсвэл тэр нэг өдрийг бүр нарийвчлан толгойндоо дүрслээд үз. Ганцаараа л хийх учир дураараа төсөөл.
  3. Тэр төсөөллөө бий болгоход энэ жилдээ тэгвэл ямар зорилго тавихаа бодоод 3 томоохон зорилго гаргана. (хэт олон болохоор бидний анхаарал сарних гээд байдаг талтай) Тэр зорилгуудаа өөртөө харагдахуйц хаа нэгэн газар тэмдгэлнэ.
  4. Зорилгоо тодорхойлохдоо жоохон хэцүү байхаар, гэхдээ болчих байхаа гэж мэдрэгдэхүйц байх нь чухал шүү. Бодит боловч төвөгтэй … жишээ нь та огт гүйдэггүй хүн бол 7 хоногийн марафонд оролцох зорилго тавихаар хэт хүнд бараг биелэшгүй сонсогдоно. нөгөө талдаа гэртээ таван минут өрөө хооронд гүйнэ гэсэн зорилго бол хэт амархан байна гэсэн. өөрийнхөө түвшнөөс хамаараад яг дунд нь байлгахыг хичээгээрэй буюу 15 орчим хувиар илүү хэцүү байхаар гээд дундажилж болно.
  5. Тухайн зорилгодоо хүрэхэд маш ТОДОРХОЙ алхамуудыг гаргах … долоо хоног тутамд ямар үйлдэл хийх вэ гэдгээ тодорхойлох.
  6. Эдгээр алхамуудаа хийснийхээ төлөө өөртөө урамшууллын тогтолцоо үүсгэх. жишээ нь, би долоо хоногт 3 удаа дасгал хөдөлгөөн хийсэн бол тэр долоо хоногоо дуусахад дуртай хоолны газраа орж хамгийн дуртай хоолоо захиж иднэ, гэх мэт.
  7. тэгээд эцэст нь хамгийн гол нь ХИЙХ буюу зорилгуудаа шууд гарга. дундаас нь өөрчлөх хэрэг гарч магад тэр үед нь өөрчлөөд л яваарай.

#Зорилго2022

  1. өөрийгөө 100 хувь гэж мэдэрдэг өдрүүдийн тоог 300 болгох
  2. 365 хоног joy and appreciation мэдрэх (монголоор баяр хөөр таашаал & талархал )
  3. Зорьсон position дээрээ очих
FB: Gansukh Enkhtaivan

Бие мах бодийн эрүүл мэнд:

  1. Гар дээрээ зогсдог болох
  2. Tai Chi сурах
  3. Биологийн нас — 27
  4. Өөрийн хүсэмжит бие галбиртай болох (булчингийн масс 60 хувь)

Сэтгэлзүйн эрүүл мэнд:

  1. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл үнэмшлээ сайжруулах
  2. Ирээдүйн айдас болон өнгөрсний ачаанаас аль болох салах
  3. Дотоод мэдрэмжүүддээ ажиг соргог байх

Сүнсэн биеийн эрүүл мэнд:

  1. Илүү гүнзгий амьдралын утга учир, зорилгыг олж нээх

Санхүүгийн эрүүл мэнд:

  1. Нийт орлогын 50% -тай тэнцэхүйц идэвхигүй орлоготой болох
  2. ҮXXXXX ам.долларын орлоготой болох
  3. Нэмэлт санхүүгийн эх үүсвэрээс орж ирдэг орлогыг эргэлтэд оруулах

Харилцааны эрүүл мэнд:

  1. Нөхөрлөлүүдээ улам гүнзгийрүүлж, өндөр ач холбогдол өгөх
  2. Хамтын амьдралаа үүсгэх хүсэл төрүүлэх миний эрэгтэй хүнтэй болзох

Уран бүтээл:

  1. зураг зурах
  2. сүрчигний үнэр үүсгэх
  3. содон найрлагатай кофе бүтээх
FB: Gansukh Enkhtaivan

CV-гээ хөгжүүлэх:

  1. Тухай бүрт шаардлагатай сертификат олгосон сургалтад хамрагдах

#Үйлдлүүд2022:

  1. Бясалгал — өдөрт 5 мин
  2. Амьсгалын дасгал/пилатэс — өдөрт 20 мин
  3. Йог — долоо хоногт 1 цаг
  4. Ууланд алхах 2 долоо хоног бүр (шинэ 10 замаар явж үзэх)
  5. 30 шинэ ном унших
  6. 50 шинэ подкаст бичих
  7. 10 нийтлэл бичих
  8. 8 шинэ сургалт үүсгэх

9. Хагас мацаг 180 хоног, 24 цагийн мацаг сард 1 удаа

10. БОДОХ амралт (интернетгүй, нийгмийн сүлжээгүй) — жилд 2 удаа

11. Сэтгэл зүйчтэй — 2 сард 1 удаа

12.Улиралд бүр сайн дурын ажил хийх эсвэл хандив өргөх

13. Google photos, Photos, Drive аа цэвэрлэх

14. Европын орнуудаар машинаар аялах … мөрөөдчье тээ хэхэ

Мөн 2022 оны ганц нэг туршиж үзэхийг зорьж буй жагсаалтаас хуваалцвал:

  1. 50км дугуйн замаар аялах
  2. Парапланаар нисэх
  3. Wakesurfing хийх
  4. Агаарын йог

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet