HappyMessy: аз жаргалын эрэлд
Бид бүгдээрээ л аз жаргалтай (#Happy) байхыг хүсдэг гэдгийг хэн ч үгүйсгэхгүй байх.
Төрж өссөн цагаас маан аз жаргал гэх баригдашгүй зүйлийг эцэг эхээсээ, эмээ өвөө, асран халамжлагчаасаа харж ирдэг. Тэд нар маан инэмсгэлэж, тайван аж төрөх үйл явдлыг харахдаа – энэ л аз жаргал гэж тогтоож авдаг.
Томроод цэцэрлэгт, сургууль, ажилд орохдоо нийгэмшлийн цар хүрээ өсөн тэлж, тэдгээрийн аз жаргалын үнэлгээ нь бас бидний нэгээхэн хэсэг болж ирнэ.
Цаашлаад, нийгмийн сүлжээгээр хүссэн хүнээ дагаж бидэнд нөгөөх аз жаргалтай амьдралын тодорхойлолтыг бий болгосоор л …
Энүүгээр юу хэлэх гээд байгаа вэ гэвэл – Та өөрийнхөө аз жаргалын үнэлэмжийг нэг тухтайхан шиг анзаараад үздээ.
1. Үнэхээр л таны тэмүүлээд, өдөр бүр санаа зовоод л, зүтгээд л, мөрөөдөөд байгаа тэрхүү аз жаргалтай амьдрал чинь яг ТАНЫ хүсэж буй зүйл мөн үү? эсвэл эцэг эх, асран хүмүүжүүлэгчийн биелсэн, биелээгүй мөрөөдөл үү?
2. Мөн л багаасаа сайн хүүхэд байсны төлөө эргэн тойрны хүмүүсээс бид сайшаасан үг сонсоно. Харин өөрийн үзэл бодлоо илэрхийлж, зарим нэгэн “ойлгомжтой” (#statusquo) гэх хариулттай асуултуудыг “яагаад би ном дээр тэмдэглэл хийж болохгүй гэж?” асуухад “томчууд” Эгдүүцэл илэрхийлж, магадгүй үйлах, бухимдах, сахилгагүйтэх, эмороход буруу зүйл хийгээд байгаа мэт хүлээж авдаг.
Энэ нь өөрөө биднийг “сайн” “зөв” “хүмүүжилтэй” байж л та нөгөө аз жаргалтай хүн болно хэмээн сургааль айлдана.
Гэвч бид бүгдээрээ цорын ганц, цоо шинэ бүтээлүүд гэдгээ санаж, мөн бид цогц бие махбод гэдгээ ухаарч, бид “замбараагүй” “эмх цэгцгүй” (#messy) өөрийн сэтгэл хөдлөлөө мэдэрдэг, хүлээн зөвшөөрдөг, гэмшилгүй илэрхийлдэг байж болдог.
Тэгснээр та өөрийн давтагдашгүй Би-г таньж мэдэх, өөрийг чинь байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг хүрээллээ олж, яг таны аз жаргал гэх ухагдахууныг урлах алхамууд болно.
Бид Happy байхын тулд Messy –гээ бас мэдрэх хэрэгтэй!
With Love,
Enkhbolor