Why Балиар Өөдрөг юм бээ?
Тиймээ Би #БалиарӨөдрөг…
Балиар өөдрөг байна гэдэг нь би өөрийгөө бүхий л талаас нь хүлээн авахыг хичээж байгаа нь юм болов уу?
Нийгмийн, эргэн тойрны хүмүүсийн тодорхойлж сурсан сайнтай нь ч бас муутай нь ч зөвшөөрч байна.
Балиар өөдрөг байна гэдэг нь уйлах бол уйлж, гуних бол гуньж, эмоорох бол эмоорч сурах явдал бололтой.
Заримдаа амар байхгүй.
Гэвч #БалиарӨөдрөг байхын нэг давуу тал нь энэ бүх өвдөлтийн дараа … Өөрийнхөө бас нэг хэсгийг таньж мэдсэн, хамгийн дотно хүмүүсийн сэтгэлийг олж нээсэн, дотоод ертөнцийн аялж үзээгүй хэсгүүдэд очиж үзэх нэг боломж нь гарч байгаа юм уу даа …гэж бодох.
Юутай ч ганцхан амлалт өгөхөд – хэдий бүх зүйл амар байхгүй ч гэсэн. #БалиарӨөдрөг байх энэ сонголт хийснээр та өөрийн сэтгэлийн углуургад байх тэр ертөнцийг олж нээнэ.
Хэдий ганцаараа энэ бүхнийг туулж байгаа мэт санагдавч та #БалиарӨөдрөг байх шийдвэр гаргаснаар яг өөртэй чинь ижил зүйлийг туулж байгаа хүмүүс байгааг олж анзаарна.
#БалиарӨөдрөг байна гэдэг нь та өөрөө өөртөө төрөлх орогнох гэрээ олж буй зам юм уу даа.
With love,
Enkhbolor