Аз жаргалтай нэгэн байна гэдэг…

Enkhbolor Gantulga
1 min readJun 21, 2020

--

Нээх олон юм уг нь шаардлагагүй л байдаг юм…

Хайртай нэгэн руу дуртай үедээ ярьчихдаг. Заримдаа Ярихгүй ч нөгөөдүүл нь ойлгочихдог.

Хамтдаа Хорвоо хэрхэн бүтсэн талаар хов базчихдаг.

Хүн гэдэг зүйл ямар гайхалтайг хамтдаа магтчихдаг.

Тэнгэрт төрч өссөн нар, сар, оддыг хаяа муулчихдаг.

Гэхдээ Ямартай ч бас амьд байхаа мэдчихдэг.

Хоёр үг солих бүрд нээх тийм чинээлэг болчихдог.

Амин Сүнсээ тэдэндээ худалдаалаад хаячихдаг.

Элдэв юм бодолгүй энгийнээр сэтгэлээ цатгачихдаг.

Өмнөөс минь хүлээлт гэдэг зүйлийг мартачихдаг.

Өөр өөрсдийн амьдралаа өөртөө зориулаад бүтээчихдэг.

Элдэв дүр төрх бүтээх шаардлагагүй болгочихдог.

Амьд байхын учрыг заримдаг нэг сануулчихдаг.

Үзэл нийлэхгүй үед хамтдаа алалцчихдаг.

Өөрт чухал бүхнийг чамтай хамт нээлчихдэг.

Эргээд бүхнээ харахад хамтдаа инээлцчихдэг хүмүүстэй хамт байх чинэ яасан ч жаргалтай юм б дээ!

With love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet