Амьдралын урлан
Thich Nhat Hanh зохиолчийн The Art Of Living номонд сүсэг бишрэлийн тухай тайлбарлахдаа “ Шүтлэгтэй байна гэдэг нь шашин гэсэн үг биш. Харин бидний хувьд аз жаргал, ойлголцол болон хайрыг бий болгох замнал юм.” Түүнчлэн, сүсэг бишрэлийн хэмжээсийг үүсгэснээр бид холын, алсын газраас эрэл хайж явахдаа бус харин өдөр тутмын амьдралын хэцүү хүнд бүхнийг туулах арга зам бөгөөд яг одоо, энэ дэлхий дээр аз жаргал, баяр хөөртэй мөн энх тунх амьдрах ухааныг олж байгаа гэх ойлголтыг олгодог.
Тиймээс ч номондоо нэгэн сонирхолтой асуулт асууна: Дэлхий биднийг бүхий л мэдрэмж талаас нь хөгжүүлдэг бидэнд ямар олон авьяаслаг уран бүтээлчдийг өгсөн хирнээ энгийн ард иргэд бидэн дунд өөрсдийнхөө хувьд ч бусад хүмүүст ч тэр чин сэтгэлийн аз жаргал бүтээх ур эрдмийг хэд нь эзэмшсэн билээ дээ?
Энэхүү асуултад буюу “хэрхэн аз жаргалтай амьдрах вэ?” асуултын хариуг олоход бидэнд тогтсон хэвшмэл хэд хэдэн буруу ойлголтуудаас салах хэрэгтэйг зохиолч сануулна:
- Бид өөрсдийгөө бусад бүхий л зүйлээс салангид биет гэдэг ойлголт.
Бид төрснөөсөө нас барах хүртлээ л энэ хорвоод оршин тогтнодог гэх бодолтой байдаг. Энэхүү ойлголттой байгаа цагт бид зовсоор л байна, бид эргэн тойрны хүмүүсээ зовоосоор л байна, бид тойрон байгаа бүхий л төрөл зүйл болон дэлхийд хор учруулна.
2. Бид зөвхөн энэ махбодь гэдэг ойлголт.
Энэ үзэл бодлоос болоод хорвоогийн бүхий л зүйлстэй бид ямар нягт холбоотойг умартахад хүргэдэг ба бидний бие байхгүй болсон ч холбоотой хэвээр гэдэг ойлголтыг үгүйсгэнэ.
3. Бидний хайж буй аз жаргал, диваажин, хайр, ер нь хайж эрж буй юу ч бай өнгөн талд ирээдүйд бий гэх ойлголт.
Бид насан туршдаа эдгээр зүйлсийн араас хөөцөлдсөөр, хүлээсээр … энэ бүхэн дотроосоо олддог бөгөөд яг одоо энэ мөчид байгаа гэдгийг ухаарахад саад болдог.
Эдгээр бодлуудаас салахад туслах доорх зүйл дээр төвлөрөхийг зөвлөдөг:
- Хоосон чанар (Emptiness) буюу бүхий л зүйл уялдаа холбоотой
Хоосон байх гэдэг салангид байхдаа хоосон боловч бүхий л зүйлээс бүрдэлтэй байхыг тайлбарлана. Ямар нэгэн замын хажууд ургаж буй цэцгийг төсөөлөөд үздээ. Тэр цэцэг амьдралаар бялхаж байгааг та анзаарна. Тэр цэцэг ургахад хөрс, бороо болон нарны гэрлээр бий болсныг та мэднэ. Мөн тэр цэцэг тэр газар ургахад үүл, агаар, далай болон маш олон цэцэгнээс хараат бус маш олон зүйлүүд бүрдэж байж тэр цэцэг бий болсныг мэднэ. Гэвч аль нэг цэцэг бус бүрэлдэхүүнийг нь үгүй болгоход тэр цэцэг байхгүй болно.
Бид мөн л тэр цэцэгтэй адил — өвөг дээдэс, аав ээж, эмээ өвөө, соёл, боловсрол, хоол гэх мэт бүгдийг агуулж байж оршин тогтнодог.
2. Шинж тэмдэггүй, Бэлгэдэлгүй чанар (Singlessness) буюу үүл хэзээ ч алга болдоггүй
Дээшээ харахад нэгэн үүл харлаа гэж төсөөлье. Хэдэн хормын дараа дахин харахад нөгөө үүл маань байхгүй болсон байхыг анзаарлаа. Нэгээхэн мөчид тэр үүл байж байгаад одоо алга болсон гэж бодно. Бид ихэнхдээ аливаа юмны шинж тэмдэг (sign), гаднах төрх, танил дүрсээр нь мэдээллээ боловсруулдаг боловч энэ нь тэдгээр юмсын үнэн төрхөөс анхаарлыг нь холдуулах талтай.
Үүл маань бороо болоод л газарт хөрсийг тэжээгээд л буцаад далайн ус байдлаар ширгээд л тойрч байдаг шиг амьдрал үхэл хоёрын жинхэнэ дүр төрхийг нь бэлгэдлийн нүдээр бус шинж тэмдэг, дүр төрхөө өөрчилсөн ч бид оршин тогтносон хэвээр байгааг тайлбарлаж байгаа.
3. Зорилго, чиглэлгүй чанар (Aimlessness) буюу өөрийгөө олох
Дээрх 2 мөн чанарыг ойлгосноор бид өөрсдийгөө дэлхийн нэгээхэн хэсэг, “бид бус” бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэлтэйг ухаарснаар бидний хүсэж буй бүхий л зүйлс бидэн дотор байгааг мэдэрч эхэлнэ.
Бид насан туршдаа ямар нэгэн юмны араас хөөцөлдсөөр л ирсэн. Тэр нь хайр, алдар, нэр хүнд, хөрөнгө, тэдгээрийг алсын ирээдүйд байгаа мэт санана. Магадгүй зарим нь өнгөрснөөсөө зугтах гэж яарна. Гэвч бид яг үнэндээ бол тайван суугаад, дотогшоогоо өнгийхөд бидэнд бүхий л хариултууд бий. БИД өөрсдийгөө ойлгосноор хорвоо ертөнцийг ойлгох боломжтой болно.
“The way out is in.” Thich Nhat Hanh
With Love,
Enkhbolor