Балиар өөдрөг бай!

Enkhbolor Gantulga
2 min readJan 16, 2020

--

Үүнийг уншиж байгаа хүн бүр хараагүй байж магад — зарим нь уриа гэнэ, зарим нь лого гэнэ. Миний хувьд бол энэ амьдралын хөтөч, бүр гүнзгийрвэл философи, аргачлал гэхүүдээ.

By DegleeX

Ихэнхдээ залуучууд яаж байнга Балиар Өөдрөг байх уу гэж асуудаг юм. Тэгвэл “Балиар Өөдрөг Бай!”-ийн нэг хэсгийг миний өнцөгөөр тайлбарлах гэж оролдъё.

Балиар Өөдрөг байна гэдэг нь үргэлж аз жаргалтай эсвэл эерэг байх гэсэн үг биш.

Өдөр тутам бидэнд маш олон зүйл тохиолддог, бид маш олон төрлийн хүмүүстэй харьцдаг. Энэ бүхэн таны хүссэн үйл явдал эсвэл танд таалагддаг хүмүүс байхгүй. Зарим үйл явдалд бухимдал үүснэ, заримдаа тэвчээр алдагдана, заримдаа ичгүүрт зүйлстэй нүүр тулна, гашуудал, гуниглал, уур уцаар … гэх мэт мянга мянган сэтгэл хөдлөл төрнө. Энэ болгон аз жаргалтай эсвэл эерэг цаг хугацаа биш байна. Гэхдээ тэр сэтгэл хөдлөл гарах үед “Би яг юу мэдрээд байгаа?” , “Яг юу миний энэ сэтгэл хөдлөлийг үүсгээд байгаа?”, “Би чинь юу болоод байна?” гэдгийг ажиглаж мөн мэдрэмжүүдээ ялгаж сурах нь чухал санагдсан.

Сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч … хэцүү байгаа үедээ хэцүү байгаагаа бүтэн мэдрэх нь хүлээн зөвшөөрөх анхны алхам нь мөн. Ихэнхдээ бид хэт хүчирхэг байх гээд, эсвэл ичсэн, өөрийгөө жигших мэдрэмжийг алга болгох гээд, эсвэл мартах гэж оролдож эхэлснээр бид зугтах үйлдэж гаргаж эхэлдэг. Гэхдээ урт хугацаанд эдгээр мэдрэмжүүд бүхий л харилцаанд таагүй нөлөөлж эхэлдэг. Тиймээс хэдий “сөрөг” мэдрэмж байсан ч гэсэн тэрийгээ бүтэн мэдэрч, ойлгож, хүлээн зөвшөөрч сурах. Тэгэснээр магадгүй сэтгэл зүйн сахилга баттай болж бидний альваа хүндрэлд нугарашгүй (resilient) болдог байх.

“Хүний л амьдрал ш дээ!” гэдэг шиг биднийг хүмүүн болгож буй юмыг өөрөөсөө түлхэлгүйгээр амьдарснаар та яг одоо, өнөөдөртөө илүү өөдрөг байх нөхцөл нь бүрддэг юм болов уу.

With love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet