Би энд байна!
1 min readApr 7, 2020
Бүхлээр нь
Бүтнээр нь
Чөтгөрүүдтэй минь хамт
Галзуу мэдрэл зантай минь хамт
Уяхан сэтгэлтэй минь хамт
Бүгдийг нь хүлээн зөвшөөрөөч!
Хэн нэгнийг хайрлах ямар байдгийг дахин сануулаач!
Ганцаар өнгөрөөх энэ орчлонд
Нэгэн зүрх бас хамт цохилж болохыг мэдрүүлээч!
Цор ганц харанхуй дотор
Чи минь гэрэлтэх сар нь байгаач!
Өөртөө бүтээсэн дүр төрхийг минь биш
Би гэдэг хүнийг тэр чигээр нь хайрлаач!
#YouAreShiningStar #LoveNeverQuits