Дэвшилтэт БИ-г бүтээх нь
Хэрэв Та гарааны бизнес хэзээ нэгэн цагт сонирхож байсан бол Дэвшилтэд стартап (The Lean Startup by Eric Ries) гэх номыг сөхөж үзэж л байсан байх. Хэрэв үгүй бол тэр номыг авч судлаарай гэж зөвлөе. Учир нь энэ нийтлэлээр тэрхүү бизнесийн аргачлалыг бид хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглаж болох талаар бичих гэсэн юм.
Гол санаа нь бол бодож, санасан зүйлээ өөрийн хүсэл эрмэлзэлдээ нийцсэн буюу туршилтаас үүдэлтэй бодит мэдээлэл дээр үндэслэсэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх гэж товчхондоо тайлбарлаж болохоор.
Жишээ нь, хэрэв Та над шиг 2021 ондоо шинэ хоббитой болох гэсэн зорилго урдаа тавилаа гэж бодъё.
- Дэвшилтэд стартап аргачлалын дагуу та эргэн тойронд хийж болох хоббинуудын талаар мэдээлэл цуглуулаад, өөрөө тус бүрээр нь ядаж нэг удаа хичээллэж үзээд — тэр нь эхний ээлжид зүгээр youtube видео дагаад хийх хүртэл байж болно. Туршиж үзэж байхдаа та өөрийнхөө хувьд авч буй мэдрэмжүүдээ сайн ажиглаад — магадгүй бүр хүснэгт үүсгэж болно / жишээ нь, биед тааламжтай эсэх, сэтгэл санаа өөдрөг болсон эсэх, үргэлжлүүлж хийх сонирхол төрж байгаа эсэх, гэх мэт ямар ч шалгуур үзүүлэлт байж болно/. Тэр ажиглалт дээр үндэслээд хамгийн өндөр үнэлгээтэй хэд дээр арай ахисан түвшний шийдвэр гаргах, магадгүй тухайн хоббигоор 1 удаа төлбөртэй хичээлд суух.
2. Эсвэл Та дурлалт залуу/бүсгүйтэй болох шийдвэр гаргасан бол болзооны ертөнц дээр мөн л ижил энэ аргыг ашиглах боломжтой. Та болзооны ертөнцийн талаар судалгаа хийгээд цахим шийдлүүд / Tinder, Bumble -олон улсын хэд, Yodek, FantaamPlus-дотоод/ болон эргэн тойрны найз нөхдөдөө болзох сонирхолтой байгаагаа хэлээд тэд нараасаа бас санал болгох хүмүүсийг судална. За тэгээд эхний болзооноос эхлээд өөрийнхөө мэдрэмжүүдээ сайтаар сонсоно. Эхний хүн нь магадгүй тантай чатлаж байхдаа байн байн л мессеж бичээд хариу өгөхгүй бол уурлаад байдаг хүн таарлаа гэж бодъё энэ нь мөн танд тавгүй мэдрэмж түрүүлдэг бол дараагийн хүндээ анхнаасаа л “ би өдрийн турш нэлээд завгүй байдаг шүү. тэр бүр хариу бичих боломжгүй” гэх мэдээллийн анхнаасаа өгөх боломжтой. Энэ мэтчилэн та өөрийнхөө талаар олж мэдсэн мэдээллээ дараагийн хүн дээр илүү богино хугацаанд таниулаад, амжилттай болзоонд гарах магадлалаа өсгөж байгаа хэрэг.
3. Хүүхэд хүмүүжлийн хувьд мөн л тохиромжтой аргуудын нэг гэж хувьдаа боддог. Манай охин бага байхын нэлээд дуугүй хүүхэд, бас айлын ганц болохоор зожиг бас хүмүүстэй нээх юм яриад байдаггүй юм. Энэ нь нээх том асуудал гэж би хувьдаа боддоггүй ч, урт хугацаанд хүмүүстэй харьцахаас өөр аргагүйг мэдэж байгаа болохооо аль болох 2 зүйл дээр анхаарахыг хичээсэн — 1) асуулт асууж сурах, 2) сонсож сурах. Энэ 2 ур чадварыг суулгах үүднээс хамгийн нэн түрүүнд сониуч занг нь хэрхэн хөдөлгөх вэ гэж бодсоны үндсэн дээр бүүр 5–6 наснаас нь эхлээд өөрийнх нь би өөрөө асуултаар бөмбөгдөж эхэлсэн, зарим асуултууд дээр нээх дургүй хариулна, зарим үед бол 20 мин хүртэл баахан юм тайлбарлаад эхэлнэ. Энэ процессор явснаар өнөөдөр 12 насандаа ихэвчлэн асуулт асуух маягаар харилцан яриа өрнүүлэх чадвартай мөн хүний яриаг таслахгүйгээр сайтаар сонсдог нэгэн болж хувирсан.
Энэ мэтчилэн энэхүү аргыг судлах тусам зөвхөн гарааны бизнес дээр хэрэгжүүлэхээс гадна миний хувьд өдөр тутмын амьдралын хэв маяг болгосон талаар хуваалцах гэсэн юм.
Дэвшилтэт стартап ном худалдаж авахад:
With Love,
Enkhbolor