Замын мөр нийлэхгүй чамдаа зориулав

Enkhbolor Gantulga
2 min readJul 14, 2018

--

Надад өөрийгөө 1т тавьж амьдрахад өөрийгөө үнэлэх үнэлэмж дутмаг байдаг. Дийлэнхи үед өөрийгөө гоочилж шүүмжилж, үзэн ядах хүртэл түмэн шалтаг олддог.

Би өөрийгөө байх ёстой хэмжээнд хайрлаж чадахгүй хэдий ч — чи амьдралд минь байх ёсгүйг мэдэх хэмжээнд бол хайрлаж чадна.

Чиний гаргаж байгаа үйлдэл бүрээс илүүг Би хүртэх эрхтэй. Дотоод чанга хоолой маань “ Чи юунд хүрж чадах юм бэ?” гэж хэлдэг хэдий ч — чамд тэгэж хэлэх эрх байгаа гэж хэн хэлсэн бэ?

Би өөртөйгөө муухай харьцах үе бий ч — гэвч чамд тэр эрхийг хэн ч өгөөгүйг ойлгоорой.

Тийн, би өөрийгөө хайрлаж сурч байгаа. Хааядаа тэр оролдлого мань бүтэлгүйтсэн хэвээр мэт санагддаг, өдий хүртэл би өөртөө итгэл муутай нэгэн. Гэвч, магадгүй эхний алхам нь, чи гэдэг хүнийг амьдралаасаа авч хаях, бас миний deserve (мэдэхгүй ээ энэ үгийг юу гэж тусгахаа — хүртэх гэхүүдээ) бүхнийг өгөх хүний орж ирэх боломж олгох.

Би өөрийгөө хайрлаж сурахын тулд өөрийгөө надаас дээгүүр тавьж, миний сэтгэл хөдлөлийг ачаа мэт хүлээж авдаг, миний үзэл бодлыг үл ойшоодог, өөрт нь хэрэгтэй үед л намайг гэх хүмүүсээс холдох хэрэгтэй байна.

Надад өөрийгөө жигших түмэн зүйл байхад, дахиад нэгийг би нэмхийг хүсэхгүй байна.

Магадгүй би нүүрний будаггүй гадуур үзэгдэж, эсвэл ямар ч фильтергүй зураг тавих хүртэл зоригтой биш хэдий ч —дэргэдээ байх хүнд тавих стандартаа нэмж замын мөрийг чамаас холдуулах зориг надад бий!

With love,

Enkhbolor

P.S.: Inspired by many self love articles…

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

Responses (1)