Заяаны ханиа хайхаа болилоо

Enkhbolor Gantulga
3 min readNov 22, 2018

--

Ер нь бодоод байсан чинь энэ асуудлыг Огторгуйд даатгахаар шийдлээ. Угаасаа ч миний шийдвэрлэж чадах эрх мэдлийн асуудал байсан ч биш дээ. Цаанаас нь яг тохирох хүн байгаа бол тааруулж, учруулж өгөх биздээ энэчинодоо?

Заяаны хань гэдэг ойлголтод итгэдэг нэгэн байлаа гэж бодоход цорын ганц түүнийгээ олох зөндөө л зөвлөгөө байдаг. Би ч юугаар дутахав бас есөн бусын юм туршиж үзлээ. Нэг нь онлайн болзооны апп байлаа. Монголд маань гэхдээ болзооны ертөнц үнэн төвөгтэй л дөө. Синглэчүүд маань ойлгох байх хэхэ

  1. Манайхан цөөхүүлээ болохоор бараг 5 хүний 1 нь таньдаг байх жишээний.
  2. Үнэ төлбөргүй апп орохоор хэдхэн зургаас нь хараад л таалах үгүйг яг л тэр мөчид шийднэ.
  3. Төлбөртэй хэдийг нь манайхан ашиглахгүй.
  4. За тэгээд 1000 хүнээс 1 тэй нь уулзаж учрах боллоо гэхэд бас л баахан бүтэлгүйтнэ. Яриа нийлэхээс авахуулаад л бөөн бөөн л онигоотой асуудалд орно шүү дээ.

За, хэлэх гээд байгаа зүйл нь гэвэл — яг Монголын нөхцөлд над шиг эмэгтэй хүн ашиглаж болох апп байхгүй юм байна.

За цаашлаад — нийгмийн сүлжээ 😅😅😅 Энэ сэдвээр бүүр нэг бүтэн нийтлэл гаргахаар л инээдэмтэй ч юм шиг бүтэлгүй ч юм шиг туршлага хуримтлуулсоон. UB Comedy гээр ярих хэмжээний л материал байна.

За тэгээд онлайн орчноо болиод Жинхэнэ Амьдралд тэр нэгэнтэйгээ учрах оролдлого хийсэн. Юун болзооны сайт — зүгээр л таалагдсан хүнтэй яриа өдөөх чинь жинхэнэ алаан байхгүй юу. Өөрийнхөө тухай бас жоохон мэдээлэл өгөх нь зүйтэй байх — 31 тэй ганц бие ээж. Бас нэлээд нийгмийн идэвхтэй, ажил төрөл гээд бас ийм нэг блог хөтөлдөг бас NQ UNCENSORED live хийдэг гээд л түмэн зүйл байна- ер нь л нэлээд завгүй нэгэн болохоор онлайнаар тохирсон хүнээ таньж мэдэх боломжтой зүйл байдаг бол гэж бодох л юм.

Гэхдээ тэгээд нэгэнт байхгүйгээс хойш одоо бол өөр дээрээ төвлөрч, зөв дадал зуршилтай болж, сайн ээж байж, урдаа байгаа ажил амьдралаа өөрийн хүсэмжит байдлаар зохицуулж амьдрахыг сонгосон. Өөрийн дуртай зүйлүүдээ хийснээр энэ явцад сонирхол нэгтэй, амьдралын хэв маяг ойролцоо хүнийг олох алхмаа хийж байгаа болов уу гэж бодож байгаа шд.

Яахав дөнгөж 30 гарч байгаа хүний хувьд эрүүл зөв амьдрахад ядаад 80 насаллаа гэж бодоход ахиад 50 жил хамт нэг хүнтэй хамт өдөр бүрийг өнгөрүүлнэ. Тиймээс энэ хугацааг зөв хүнтэйгээ хамт байхыг хүсэж байгаа болохоос ганцаараа ч гэсэн сайхан л амьдарч байноо.

Тэгэхээр, заяаны ханиа олох гэж оролдох бус харин өөрийн хүссэн зүйлээ хийж, мөрөөдлийнхөө төлөө явж, өөрийнхөө юу хүсэж байгааг ойлгох явцад зүрхээ харин нээлттэй байлгахыг сонгосон. Тэр нэгэн Миний ХҮН гарч иртэл илүү сайн ээж, сайн найз, сайн БИ болоход цаг зав энергиэ зарцуулахаар шийдсэн.

Тэглээч, ямар нэгэн хүлээлт үүсгэж, тодорхой нөхцөл болзол тавихгүй байгаа цагт амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг шүү.

With Love,

Enkhbolor

P.S.: нэгэн эмэгтэйн блогоос санаа авч бичсэн юм.

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

Responses (1)