Зүгээр суухаар нэг л буруу юм хийсэн юм шиг мэдрэмж авдаг уу?

Enkhbolor Gantulga
3 min readApr 20, 2021

--

Хүүхэд байхын манай гэрт ээж хөдөлж л байвал бусад нь хөдлөх ёстой гэсэн бичигдээгүй хуультай байлаа. Над шиг гэрт байхад тааз ширтээд хэвтэх нь залхуу хүний үйл мэт, энэ нь цаашлаад зүгээр суухад буруу зүйл хийж байгаа мэт мэдрэмж авдаг хүмүүжилд өссөн хүмүүс бишгүй л байх.

Олон жилийн турш энэ өгөгдөлтэй явснаар аливаа цаг мөч хором бүрд ямар нэгэн зүйл хийж л байдаг хүн болон хувирсан юм. Нэг бол гэрээ цэвэрлэнэ, нэг бол юм сонсоно, нэг бол ажлын юм ухна, миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх. Үргэлжийн мөнх ямар нэгэн “бүтээмжид” үйлдлээр цаг хугацааг нөхөж сэтгэл ханамж авдаг байлаа. Үүнийг тайлбарлахдаа та бүхэнд энэ буруу, муу гэх өнцгөөс хэлээгүйг минь ойлгоорой. Эцэг эх болгонд л өөрийн гэсэн хүмүүжлийн арга барил бий.

Амьдрал 6 жилийн өмнөөс эрс өөрчлөгдөн 3 хүний өмнөөс хийж байсан бүхий л зүйлс 2 хүн болон хувирхад… буланд овоорсон индүүдээгүй хувцас луу гөлрөн суухдаа нөгөө чихэнд шивнэгч “залхуу, заваан юм бэ” гэх дуу хоолой гарахгүй байхад нь анх гайхаж билээ. Нөгөө тэмцэгч маан хаашаа алга болчих воо гэж хэсэг зуур ангайж суухдаа гүнзгий амьсгал авч би яг энэ замбараагүй орчинг өөрчлөх гэж биш зүгээр байгаагаар нь анх удаа хүлээн сэтгэл ханамжтайгаар хүлээн авч — “байгаа нь л энэ” гэж бодно — өчигдөр мэт санаж байна.

Энэ мөчөөс эхлээд зүгээр л гүнзгий амьсгал аваад суух, юмыг яг одоо энэ нөхцөлд байгаагаар нь хүлээж авах гэх урт аялалд гарсан. Найзуудын харилцаанд энэ намайг тоосонгүй гэхийн оронд, энэ хүн чинь өөрийн гэсэн амьдралтай заавал надад цаг гаргах албагүй. Эцэг эхийн харилцаанд хэлсэн бүхэнд нь хамгаалалтын хана босгохоос өмнө энэ 2 хүн миний л сайн сайхны төлөө хэлж буй. Ажлын хамт олны хувьд гомдоод байх зүйл үгүй бид урт хугацаанд нэг л зорилгын төлөө яваа, тэр бүр тухайн хүмүүстэй үзэл бодол нийлээд байх албагүй гэх мэт ийм бяцхан энгийн хэрнээ амьдралыг харах өнцгийг оронгоор нь эргүүлсэн ухаарлууд ирж билээ.

Эхэндээ маш хэцүү байсан боловч бага багаар эргэн тойронд болж буй үйлдлүүд, хүмүүс, нөхцөл байдлуудаа байгаагаар нь сэтгэл ханамжтайгаар хүлээж авах арга хэрэгслийг бий болгож ирсэн бололтой. Үнэндээ бид бүгдээрээ багаас өссөн орчин, хүмүүжил, харсан үзсэн мэдэрсэн өнгөөр л амьдралаа буддаг. Миний хувьд гэрт зүгээр суухаар нэг л буруу юм хийсэн юм шиг мэдрэмж авдаг бол зарим хүмүүсийн хувьд энэ нь маш хэвийн үзэгдэл байдаг. Хуучин програмчлалаар явсан нэг үеэ бодвол олон зүйлийг шинэ өнцгөөр харахад тусалсан зүйлүүдийг нэгтгэвэл:

  1. тайван суух орон зайг үүсгэх
  2. сууж байхдаа гүнзгий амьсгал авах
  3. амьсгал авахдаа амьсгалаа, өөрийн биеэ, эргэн тойрноо ажиглах
  4. ажиглахдаа юу мэдэрч байгаагаа анзаарах
  5. мэдрэмжээ анзаарахдаа ямар нэгэн шүүмж, дүгнэлт хийлгүй — миний мэдэрч байгаа нь л энэ гэх хандлагаар хандах

Энэ 5 алхмыг танд тохиож буй ямар ч нөхцөл байдалд хэрэглээд үзээрэй. Үүнээс гадна орчин цагт азаар бидэнд энэ хуучны програмчлалаа өөрчлөх маш олон боломжууд гарч ирсэн нь олзуурхууштай.

by Humuun Publishing

“Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс” номын бичсэн зохиолч лам Хэмин Суним өөрийн аяллаас хуваалцахдаа бид бүхэнд маш энгийнээр өдөр тутмынхаа амьдралын хамгийн чухал хэсгүүдэд тэр бүр бодоод байдаггүй өнцгөөс тайлбарласан байдаг. Мөн энэ бидэнд үүсдэг тэр мэдрэмжүүддээ нэршил өгөхөд маань ихээхэн тустай. Доорх хэдхэн ишлэлээс та бүхэнд сонордуулахад:

Бусад хүн л сэтгэлийг тань тайтгаруулна гэж найдсаар байвал ийм хэрэгцээ хэзээ ч дуусахгүй, улам л таныг хүндрүүлэх болно.

Хэрэв та өөрийгөө бусдад сонсгох шаардлагатай байнга тулгардаг бол хэн ч таны сэтгэлийг бүрэн дүүрэн хангаж чадахгүй.

Тайтгарлыг үргэлж хэн нэгнээс хайхын оронд өөрөө бусдыг тайтгаруулж, бусдыг сонсох нь заримдаа хавьгүй дээр байдаг.

Бусдад тус дэм болох явцдаа та өөрөө эдгэрэх болно.

Бид аядуу тайван ахуйдаа очих маш олон боломж бий, нэг жишээ нь зүгээр л юу ч хийхгүй суух …. Харин тэр ахуйдаа очих аргуудаа хайж олох насан туршин аяллаа та эхлүүлсэн үү?

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet