Зөвхөн Бүсгүйчүүдэд…
Сүүлийн үед хуучны (2015 оноос өмнөх) үзэж байсан кино дахин үзэж байгаагийх нэг ийм сэдвээр бичмээр санагдаад — тэр нь “He is not that into you”.
Охид, бүсгүйчүүд, эмэгтэй хүн бүр болзоонд явсаны дараа,эсвэл хэн нэгэн залуутай танилцсны дараа өрөөсөө эсвэл найзаасаа асууж байсан нэг асуулт бий “ чи түүнд таалагдаж байгаа болов уу?”.
Дээрх кино, интернет “өөртөө туслах” нийтлэл болон олон эрэгтэй найзуудын хэлж байсан санаануудыг нэгтгээд доорх “тэр чамд сайн биш”-ийг илтгэх 10 шинж тэмдгийг хүргүүлж байна.
1. Тэр хэзээ ч түрүүлж залгаж, мессеж бичдэггүй.
Маш чухал.
Хэрэв тэр чамд сайн бол тэр чамруу залгахыг хүсдэг. Тэр чамтай ярих дуртай. Тэр бүр тухайн мөчийг тэсэн ядан хүлээдэг.
Тэр чиний Facebook Messenger -ийн тэмдэг ногоон болохыг байн байн шалгаж суудаг. Магадгүй “Cool”-ээ хадгалах үүднээс хэсэг зүр хүлээж магад, гэхдээ тэр ТҮРҮҮЛЖ бичдэг.
Хэрэв эрэгтэй нь бус бүсгүй минь чи байнга түрүүлж бичдэг, залгадаг бол тэр чамд тийм ч сайн биш гэсэн үг.
2. Тэр ямар нэгэн уулзах оролдлого хийдэггүй.
Эрэгтэйчүүдийн тухай гэвэл тэд ясны “conqueror” буюу “байлдан эзлэгч”. Тиймээс эрчүүд маань хүссэн эмэгтэй хүнтэйгээ уулзахын тулд яаж ийж байгаад л учрыг олоод уулзаж чаддаг. Хэрэв залуу маань ямар нэгэн оролдлого хийгээгүй л бол тэр хийхийг ч хүсэхгүй байгаа гэсэн үг.
3. Тэр хүн болгонтой сээтгэнэдэг.
Хэн нэгний анхаарлыг татах чинь сайхан мэдрэмж шүү дээ. Тиймдээ ч чамтай сээтгэнэж буй залууд татагдах нь амархан. Чамд тийм мэдрэмж төрж байгаа юм чинь түүнд ч гэсэн таатай л байгаа гэсэн таамаглал дэвшүүлнэ. Асуудал нь юунд байдаг вэ гэвэл — хэсэг зур азнаад ажиглаад үз — эрэгтэй хүн холбогдож, уулзах оролдлого хийхгүй, мөн хэд хоногийн дараа өөр нэг бүсгүйг адилхан найран зогсож байвал. Тэгээд л ойлгомжтой биз дээ хэхэ
3. Тэр огт харддаггүй
Чамд сайн эрэгтэй хүн бол эргэн тойрны хэнбгуаг өрсөлдөгч гэж хардаг. Магадгүй, чиний хувийн орон зайг хүндлэн тэрийгээ тэр болгон илэрхийлэхгүй байх боломжтой. Гэхдээ…..
Өөр нэгэн эрэгтэй хүний тухай ярихад түүний хариу үйлдлийг нь ажаад үз. Хэрэв түүний анхаарал нь төвлөрөөд л, тэр залуугийн тухай асуулт асуугаад л эхэлбэл “Бааамц”, тэр чамд тодорхой хэмжээгээр сайны шинж. Харин эсрэгээрээ ямар ч эрэгтэй хүний тухай ярьж байхад тоосон шинжгүй байвал — үргэлжлүүлж хэлэх шаардлагагүй байлгүй дээ.
4. Тэр чамтай цагийг өнгөрүүлэхийг хүсдэггүй.
Энэ магадгүй хамгийн том шинж тэмдэг байх.
Хэрэв тухайн эрэгтэй хүн чиний дэргэд байхад таатай, баяр хөөртэй, тайван, аз жаргалтай мэдрэмж авдаг бол тэр үргэлж хажууд чинь л байхыг хүснэ. Тэр чамтай уулзах шалтаг, шалтгаан олж л таараа.
Хэрэв уулзъя гэхэд ихэнхдээ тэр завгүй, цаг гарахгүй эсвэл үргэлж “чухал” ажилтай бол хамгийн энгийн хариулт бол — чи түүний хувьд чухал биш.
Ямар ч галзуу, хүнд зүйл түүний амьдралд тохиолдож байсан ч тэр чамд тайлбарлаж ойлгуулахыг ядаж хичээнэ.
5. Түүний амьдралд байгаа бусад эмэгтэйчүүдийн талаар ярьдаг.
Энэ бол чи “friend-zoned” болсныг илтгэх томоохон дохионы нэг. Эрэгтэй хүн ХЭЗЭЭ Ч өөрт нь таалагдаж байгаа эмэгтэй хүнээс бусад эмэгтэйчүүдийн хайрын амьдралын талаар зөвлөгөө авахгүй.
Дөнгөж танилцаад, уулзаж байх үед магадгүй өөр хүмүүстэй уулзаж, учрах тухай ярьж байгаа шүү. Тиймээс энэ тухайгаа чамд хэлж чамаас зөвлөгөө авч байгаа бол нөгөө бүсгүй нь түүнд илүү чухал байгаагийн шинж.
6. Тэр чамайг сонсдоггүй.
Түүнтэй ярилцах үе бүрт тэр өөр гараг дээр байгаа мэт, анхаарал нь шал өөр газар байгаа мэдрэмж байнга төрдөг үү? Хэрэв тухайн эрэгтэйд чи таалагдаж байгаа бол тэр чамтай ярилцаж, чиний үзэл бодол, ертөнцийг таньж мэдэх асуултаар булаж өгнө.
Магадгүй түүний амьдралд хүндхэн зүйл тохиолдож байгаа бол ганц, нэг анхаарал нь сарниж болно л доо. Гэхдээ тэр чамтай хамт байх тоолонд л анзааргагүй, анхааралгүй байвал — түүний хувьд чи #1 биш л гэсэн үг.
7. Түүний нэг ч найзтай нь уулзаж үзээгүй.
Хэрэв түүнд чи таалагдаж байгаа бол тэр найзуудтайгаа уулзуулж л таарна. Түүнд найзуудынх нь санал бодол нь чухал учраас л тэр. Оройжингоо цаг хамт өнгөрүүлэхгүй ч байж магад, гэхдээ ямар нэгэн байдлаар танилцах боломжийг бүрдүүлж л таараа.
Хэрэв хамт байгаад удаж байхад нэг ч найзтайгаа танилцуулаагүй бол та хоёрын харилцааг ирээдүйтэй гэж бодохгүй л байгаа байх.
8. Түүнд тохиромжтой эсвэл түүний хүссэн цагт л уулздаг бол
Ер нь эрэгтэйчүүд өөрийнхөө хүссэн зүйлдээ ач холбогдол өгч сэтгэл, цаг зарцуулдаг. Тиймээс ч дэлхий сөнөж байсан ч тоглоомынхоо баатрын хувцас эсвэл машины дугуй сонгоход өчнөөн цаг зарцуулж чаддаг. (жаахан хэтрүүлэгтэй хэлчихлээ хэхэ)
Гэхдээ гол хэлэх гээд байгаа зүйл бол уулзах газар нь тэдний ажилтай ойрхон байсан ч тэр чамайг ирээд авна. Тэр чиний төлөө жижиг сажиг буулт хийхэд бэлэн гэсэн үг. Түүндээ ч түүртдэггүй юм. Иймэрхүү жижиг гэлтгүй зүйлийг анзаарах нь байна шүдээ, охидоо.
9. Тэр чамд тийм ч сайн биш гэсэн мэдрэмж төрч байвал.
Эцэст нь зөн совин, мэдрэмж, 6 дахь мэдрэхүй (хүссэнээрээ л дуудаж болно) дотроос чинь “тэр чамд сайн биш ээ” гэж байвал ганц удаа ч гэсэн тэр мэдрэмжээ СОНС!
With Love,
Enkhbolor