“Надаас шалтгаалах зүйл биш”

Enkhbolor Gantulga
1 min readApr 15, 2019

--

“Ёстой”, “тэгэхгүй бол болохгүй”, өөр ижил төстэй утгатай үгийг хэр их ашиглаж байснаа нэг эргэцүүлэн бодоод үздээ. Ямар үед, яагаад, ямар хүмүүстэй байхдаа… одоо цагт байгаа тийм зүйл? Буцаад 5 жилийн өмнө тэгж бодогдох үеээ сандаа.

PB: DG photographer

Гол хэлэх гээд байгаа зүйл бол — ацан шалаанд орсон мэт ямар ч үед сонголт үргэлж өөрийн чинь гарт л байдгийг сануулах гэсэн юм.

Жинхэнэ хайрыг хүсэж байвал — зүрхээ нээ.

Өвдөхийг хүсэхгүй байвал — өнгөрснөө чөлөөл.

Амьдралаас гайхалтай бэлэг хүсэж байвал — айдсаа дав.

Бусдаар хайрлуулахыг хүссэн бол — өөрийгөө хайрлаж сур.

Аз жаргалтай байхыг хүсвэл — талархаж бай.

Хэт яарахгүй байвал — аль хэзээний амжсан гэсэн үг.

Мөрөөдлөө олоход бэлэн бол — замынхаа хагасыг туулсан байна.

Өөрийгөө танин мэдсэн бол — ертөнцийг олсон байх.

Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурсан бол — амьдралыг ойлгох гэж яваа байх.

Өөрийгөө хүндэлж итгэдэг бол — бараг төгс болсон байх.

Зөвхөн чамд л бүхий л хариулт бий.

Зөвхөн чамд л бүхнийг өөрчлөх хүч тэнхээ бий.

Учир нь шалтгаан болон үр дагавар нь — ЧИ.

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet