Сайн уу Баяндалай. Маш хүнд асуулт байна шүү хэхэ… Яг үнэндээ нөхцөл болгон өөр байдаг гэж боддог. Яг өөрийн чинь байгаа нөхцөл болзол мөн нас, хүсэл мөрөөдөл болон амьдралаас юу хүсэж байгаа гэх мэт маш олон зүйл асуумаар байна. Гэхдээ аливаа харилцаанд маш чухал нэг зүйл гэвэл тухайн хүнээ яг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэж, хайрлаж байгаа үед л урт хугацаанд хамт аз жаргалтай байдаг юм шигээ. Харин бүсгүйчүүд маан эрэгтэй хүнийг өөрчлөгдөж, илүү ухаалаг, илүү буурь суурьтай, илүү юу байдаг ийн өөрийн хүсэмжит залуу болно гэж найдаж хүнтэй хамт амьдарч эхэлдэг. Гэвч хүн ер нь өөрчлөгддоггүй гэж боддог.