Сүүлчийн захидал
“Түнэр харанхуй… маргааш гэдэг өдөр үгүй. Та хэд минь энэ нулимсыг харахгүй байгаад маш их баяртай байна…”
Сүүлчийн захидлаа би бичихдээ Юу гэж эхлэх бол? Хэнд бичих бол? Ямар үг ашиглах бол?
Юутай ч гэрээ цэвэрлэж тавина даа — ээж орж ирээд “Юугаа хийгээд гэр орноо цэвэрлэдгүй юм бэ” гэж хэлэхээс айна ш дээ.
Охиндоо үлдээх үзэл бодол чухал гэж боддог бүхнээ энэ нийтлэлүүдээрээ хүргүүлдэг болхоор — сүүлийн үг нь “Охиндоо” нийтлэлд бичсэн шиг “ Чи минь аз жаргалаа хайж олоорой, чи хэний ч өмнөөс амьдраагүй шүү, гүнж минь.”
Хамгийн дотно хүмүүсдээ үлдээх энэ захидалд би хэдэн зүйлийг багтаан бичнэ.
- Юм бүхэн болох ёстой цагтаа л болдог.
Чиний хажуугаар өнгөрсөн машин усаар цацаад өнгөрсөн ч, итгэж байсан хүн чинь төөсөөлж боломгүй хогийн үйлдэл гаргасан ч тэр, туулж боломгүй мэт санагдах бүтэлгүйтэлийн араас дахин бүтэлгүйтэх, хайртай хүн чинь хаяж явах — энэ бүхний цаана гэрэл гэгээ байдаг. Чамайг бодоосой, тунгаагаад дараагийн алхамаа аваасай гэж энэ бүхэн ирдэг. Ажигла, Бод, Тунгаа, Юм хий!
2. Хүн үзэх ёстой зүйлээ бүгдийг (чадвал үзэх ёстой насандаа) үзэх хэрэгтэй.
Хор тайлна гэж хэлдэг ш дээ… Хүн гэдэг амьтны хэрэгцээ хязгааргүй байдаг. Гэхдээ чи далайн эрэг дээр жилдээ нэг очих, эсвэл далайн эрэг дээр байшингийн цонхоор өдөр бүр хардаг бол ямар өөр мэдрэмжүүдийг авах бол. Хажуугаар өнгөрөх тасархай машин хараад гое юмаа гэж харах эсвэл тэр машинаа өдөр бүр унах… гэх мэт хэлэх гээд байгаа зүйл нь бол залуу байхдаа альваа хориг цагдалгүйгээр (байсан ч үүүххссс) туршиж үзмээр байгаа бүхий л зүйлээ хий!
3. Бүү харамс.
Бид нар хүн ш дээ… алдах цагтаа алдаж, онох цагтаа онож. Туулсан явдал бүр, үйлдээгүй алдаа бүр, очоогүй нийллэг бүхэн, уулзаж учирсан хүн болгон — энэ бүхний цаанаа ямар нэгэн утга бий. Өнөөдөр чамд гарсан боломж бүхнийг атгаад үз, боломжгүй бүтэшгүй гэсэн бүхнийг туршаад үз, багаасаа өссөн орчин, хүмүүжүүлсэн юмаас өөр зүйл хийгээд оролд — хэт автаж болохгүй ш дээ гэхдээ — энэ бүхнээс гэхдээ хувь хүн гэдэг бүрддэг байх гэж боддог. Амьдралдаа үйлчилгээний, “хар” ажил хийж үзээгүй хүмүүс бол #2ийг дутуу хийсэн л гэж боддог.
4. Дурсамж бүтээ
Хайрт хүн, дотно анд, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, өөрөө … 2 төрлийн жаргал байдаг. Эхнийх нь, яг тухайн мөчид саак санагддаг, 2дахь нь болхоор тухайн үед нь хэцүү мэт санагдаж байдаг (хөдөө явч байхад машин голын дунд унтрах .. г.м.). Эхнийхийг нь хүн тэр болгон санаад байдаггүй, харин 2 дахийг хүн бүр насан туршдаа санадаг. Дээр бичсэнчлэн зовж байсан үеэ дурсах мөчид хамтдаа дурсаж инээх тэр мөчүүд гайхалтай шүү дээ.
5. Чиний хийдэг мэдрэл муутай үйлдлүүдтэй нь хамт хайрладаг хүнийг ол.
Ээж аав, үр хүүхэд, найз нөхөд, ажил, танилууд бүгд нэг л өдөр чамд гаргах цаг, сэтгэл алга болдог. Амьдралын жамаар бүхий л зүйл хором төдий л байдаг. Зарим нь алга болно, зарим нь амьдралаа хөөнөө .. чамайг хайрлах сэтгэл байв ч хүн бүр өөрийн мөрөө л хөөнө. Гэвч хүн гэдэг сэтгэлийн амьтан хайрыг байнга өгүүлдэг. Тиймээс, өөрийгөө бүхий л алдаа оноотой нь хүлээн зөвшөөрч, энэ бүхэнтэй нь хайрлах хүнээ олох хэрэгтэй.
Та бүхэн минь ч гэсэн сүүлчийн захидлаа бичээд үзээрэй! Тэр бичсэн зүйлээ тухайн хүмүүс руу явуулаад бас үзээрэй гэж зөвлөмөөр байна! Харамсалтай нь, Бид нарт тэр болгон хайраа илэрхийлэх боломж олдоггүй шүү дээ…
Энэ миний сүүлийх гэж арай бодоогүй биддээ….Ядаргаатай юм шиг зөндөө олон бодлоо бичвэр болгоно.
With Love,
Enkhbolor
P.S.: Энэ болгоныг бодогдуулах боломж олгосон Gamma retreat д маш их баярладаг. Око доо баярлалаа!