Түр азна!

Enkhbolor Gantulga
1 min readAug 1, 2018

--

Эдгээр асуултад нэг хариулаадхаач …………..

Юуны төлөө?

Юунд хүрэх гэж?

Яах гэж яг одоо хийж байгаа юмаа хийж байгаа юм бээ?

Гэхдээ энэ асуултуудад хариулахдаа, чинь сэтгэлээсээ өөрийгөө хуурахгүйгээр. Энэ хийж байгаа бүх юм чинь:

Source: unknown
  • чиний эрүүл мэндээс илүү чиний сэтгэл зүрхийг тээж чадах уу?
  • эхнэр/нөхрийн чинь бэлдээд тавьсан хоолноос амттай юу?
  • ээж/аавын чинь өмөлзөж санагалзсан сэтгэлээс хүчтэй юу?
  • хүүхдийн чинь инэмсэглэлээс илүү үнэ цэнэтэй юу?
  • үнэнч найзын хайртай хүнтэй болсоноо хуваалцах мөчөөс илүү сэтгэл дэвтээж чадлаа юу?

Эцэст нь маргааш ч үгүй байж болох амьдралд хамгийн үнэ цэнэтэй юмаа хэнд, юунд, яагаад зарцуулаад байгаагаа бод!

  • Чамд энэ хорвоод үлдсэн 24 цаг байвал чи юу хийх үү? Хэнтэй тэр цагаа зарцуулах уу?
  • Чамд ганцхан сар үлдсэн бол чи юу хийх үү?
  • Чамд жил үлдвэл юу хийж тэр цаг хугацааг өнгөрүүлэх үү?

Амьдрал гэдэг хоромхон зур үгүй болдог … тэр хормоо юунд, хэнд зарцуулж байгаагаа сайн БОД!

#ШөнийнБодрол

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet