Уйдаж байна, залхаж байна…
Уйдаж байна, залхаж байна… бүрэнхийд олшрох залуусын зурвас, худал инээд, шөнө дундын утасны шивнээ…. дэндүү итгэлтэй, бүхнийг чадагч, түмний цоллосноор “Мундаг” гэх хүнээс
Би хүчтэй байхаас залхаж байна
Би мундаг гэсэн цолоос ядарч байна
Бас дорой байхыг хүсэхгүй ч
Би өөр хэн нэгэн байж чадахгүйн….
Өөр нэгний хувьд муу сайн
Өнөөх төгс гэдгээс чинь дэндүү хол
Өөө, тийм болно ч гэж бодохгүй
Өөдрөг бодлоо гэхдээ гээхгүй ээ!
Цас шиг ариун биш гэдгийг мэднэ
Цаашлаад ч дуртай бүхнээ би хийнэ
Цуу ярианаас холхон байж
Цохож бас бусдыг шүүмжлэхгүй…
Би хэн нэгний эхлэл ч биш
Бас төгсгөл болохгүйг би мэднэ
Би хэн нэгний дүрийг бүтээх гэж ирээгүй…
Би өөдөөс чинь хараад худал хэлэхгүй
Би араар чинь муулаад явах нэгэн ч биш
Би аз жаргал гэдэг зүйлийг хайгч!
Би маш энгийн, бас нээлттэй нэгэн
Зарим нь эмээнэ зарим нь хичээнэ.
Зүрх даанч мартагдсан аялгуу шиг
Заавал хайраар тэжээгдэнэ гэнэ…
Би хүчтэй байхаас залхаж байна
Би мундаг гэсэн цолоос ядарч байна
Бас дорой байхыг хүсэхгүй байна
Би өөрөө л байна
Би өөрөөрөө л байх юм байна
Монгол хэл дээр найруулж бичсэн анхны юу ( шүлэг?) ч юм б дэээ?
With Love,
Enkhbolor