Уучлаарай

--

Орчлонгийн ёроол хязгаарыг туулан тойрсон ч

Олон жил ханилсан чам шиг минь хүн байхгүй би ухаарсан

Омголон явахдаа ерөөлөөр нөхөрлөсөн болгоноо сүйтгэнэ гэж санасангүй

Ондоо нэгэн болсныг анзаараалгүй…

онгон зүрхийг нь шархлуулахыг хүсээгүйг минь ойлгоорой

Он жилүүдийн нөмөрт чамаас илүү надад хатуу үнэн бүхнийг хэлж өгөх хүн олдохгүйг би ч мэдэрсэн

Онцгой гэх зүйлгүй уучлал хүссэн энэ үгсийг сонсохдоо

Олхиогүй занд минь гомдохдоо

Одон ниссэн цаг хугацаагаар хамт аялаарай…

https://www.flickr.com/photos/22598847@N00/5290634965

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet