Хайрлаж үзсэн түүх.
Тэр чамтай байхыг сонгосон, гэвч чи түүнд итгээгүй. Тэр эргэн тойрноо умартан нөхцөл болзолгүй хайрлаж, чиний л эмэгтэй болох дүрийг бүтээх гэсэн.
Түүнд чиний алдаа, өмнөх ачаа, өө сэв нь хамаагүй байж. Чамайг байгаагаар хүлээн зөвшөөрч, төгс бус байдал чинь л түүнд төгс байсан. Тэр чадах бүхнээ чамдаа зориулж, оронд чамаас хайр л хүссэн. Уйлах мөр нь байж, сонсох чих нь байж, ойлгох анд нөхөр нь байж, чиний асуудал бүрийг нь хамтдаа туулдаг байсан.
Чамд хамгийн сайн сайхныг хүсэж, хайрлаж, хамгаалж, эрхлүүлдэг байв. Хайрлах бас хайрлуулах гэж юу болохыг эргэж сануулсан. Тэр чамтай үүрд байх юм шиг бодсон.
Чамайг ямар гайхалтай хүн болохыг өдөр бүр сануулах нь түүний үүрэг нь байсан.
Тэр өөрийн бие, зүрх, сэтгэлээ чамд л зориулж нээсэн. Чамайг орой бүр оронд ороход тэр хайрлагдаж байгаа шүү гэх мэдрэмжийг өгдөг байсан. Энэ хорвоод нэгэн аз жаргалтай хүнийг бүтээхийг хичээсэн.
Гэвч чи өөрийн бодолд автан, тэр бүхнийг анхаарах сөхөөгүй — хувиа хичээгч нэгэн болсон. Чи хайрлуулж халамжлуулж байхдаа эргэж өгөх ёстойг мартсан. Түүний хайр, тэр өөрөө байж л байх мэт санасан.
Гэвч тэр явсан. Хэзээ ч нөхөх үгүй орон зайг аваад одсон. Түүн шиг хүн чамд ирэхгүй гэдгийг мэдрүүлэн одохдоо “Чи минь аз жаргалтай амьдраарай” зурвас үлдээжээ.
With love,
Enkhbolor