Чи хэнд татагдахаа сонгож чадахгүй ч хайрлах хүнээ чи л сонгоно.
Мэдээж бид хэнд татагдахаа сонгож чадахгүй. 😅😅😅 Мөн татагдаж байгаагаа үгүйсгэхэд ч тун бэрх. Тиймээс хэн нэгнийг жинхэнээсээ хайрлахаас өмнө тэр таталцах мэдрэмж, шохоорхлыг бүрэн мэдрэх хэрэгтэй юм шигээ.
Өнөөгийн соёл сэтгэл хөдлөлд ихээхэн ач холбогдол өгч байна. Зөвхөн хайр ч биш. Биднийг аз жаргалтай болгодог зүйлээ хийж, сэтгэл хөдлөлөө дага гэж сануулдаг. Анхааруулъя — сэтгэл хөдлөл бол хувирамтгай. Агшин зуурынх л байдаг… Өнөөдрийн мэдрэмж, маргааш огт үгүй болох ч үе бий. Тэгээд л шохоорхлын тухайн дээр бичсэн шүү дээ … 😬😬😬
Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн. Гэвч тэнцвэрт мэдрэмжийг бид энэ хайраасаа л олдог.
Амьдрал галзуу хулгана мэт санагддаг. Бид хэн нэгэнд хаягдах, урам хугарах, гомдох гэх мэт маш олон хүнд хэцүүтэй нүүр тулдаг. Гэхдээ тийм байлаа гээд бид мөрөөдлөө хаядаггүй, бид үр хүүхдээ орхидоггүй, эцэг эхээсээ татгалцдаггүй. Тиймээс ч хайрттайгаа харьцах харилцаанд хүндрэл үүслээ гээд хаяад явах бол энэ харилцаа чинь анхнаасаа л үнэ цэнэтэй байгаагүй нь шинж байх.
Хэрэв тухайн хүн чинь чамайг аз жаргалтай болгож амьдралд чинь утга учир авчирдаг бол ямар ч хүнд хэцүүг хамтдаа даван туулах хүчтэй болдог.
Хайр бол сэтгэл хөдлөл, мэдрэмж ч биш. Энэ бол хүнд хөдөлмөр.
Хайр чамаас их олон зүйлийг шаардана. Жинхэнэ хайр заримдаа чиний итгэж үнэмшлээс эсрэг чигт явахыг хүсэж магад. Чи хүсэхгүй байсан ч чамд олон зүйлийг ойлгуулахыг хичээнэ. Заримдаа бүр ойлгохгүй хүнд зүйлийг хийхийг ч шаардана. Харилцан буулт хийхийг үргэлж нэхнэ. Амархан биш.
Гэхдээ хамгийн гайхамшигтай зүйл нь бол тэр аялал нь өөрөө байх. Тэр хүнд хэцүү шийдвэр болгон чинь, учраа олох гэж тэмүүлж буй сэтгэл чинь, бас ийм нэг сайхан зүйлийн төлөө хөдөлмөрлөх боломжтой байх чинь гайхамшиг шүү.
Аз жаргалтай мөчүүдээс гадна энэ хатуу бэрх үеүдээ бас нандигнаж сурснаар Хайр гэдэг агуу юмны утгыг нь бүрэн ойлогодог байх аа.
With Love,
Enkhbolor
“Жинхэнэ хайр гэж юу вэ?” нийтлэлийн үргэлжлэл