Чиний хүн
Бидний амьдралд цорын ганц жинхэнэ хайр тохиодог гэдэгт та итгэдэг үү? Дэлхий дээр байгаа 7 тэрбум хүнээс тэрийгээ олох мөн тэр хүн чинь яг мөн болохыг яаж мэдэх үү?
1. Тухайн хүнтэй учирхаас эхлээд маш тайван мэдрэмж төрдөг
Тэр хүнтэй ярилцаж эхэлсэн мөчөөс эхлээд бүүр нэг 1000 жил мэддэг юм шиг мэдрэмж авдаг. Тэр хүний дэргэд байхад хялбар, энгийн, баг зүүгээд байх шаардлагагүй. Зарим хүмүүс 100 зуун эрвээхий нисээд байдаг мэт мэдрэмж төрдөг гэсэн, тэрнээс илүүтэйгээр — чиний сэтгэлийн нэг дутуу хэсэг нь нөхөгдсөн мэт мэдрэмжийг хэлж байгаа шүү.
2. Түүний дэргэд маш тав тухтай байдаг
Тэр чамайг хэзээ ч шүүж, дүгнэхгүй учраас хажууд нь чи юуны ч тухай ярьж болдог, бусад бүх хүнээс нуудаг өөрийнхөө бүхий л галзуу, тэнэг, хүүхэд шиг зангаа гаргахаас ичдэггүй. Тэр хүний дэргэд чи 100% өөрийнхөөрөө байж чаддаг. Түүний дэргэд байхад чамайг аюулгүй мөн тухтай байлгахыг эрмэлздэг. Тэр чиний хамгаалагч байхыг хүсдэг. Тэр чамайг юунд ч буу санаа зовоосой гэж хичээнэ.
3. Та 2 шал өөр байж болох хэдий ч гэхдээ нэг нэгний өгүүлбэрийг дуусгаж, нэг нэгэнтэйгээ арга билэг мэт байдаг
Түүний ялгаатай талууд нь чиний хийж байгаа үйлдлүүд, хэлж байгаа зүйлсийн дутууг нөхөж. Чамайг илүү сайн болоход чинь нөлөөлдөг. Тэр зөвхөн чиний л төгс арга билэг.
4. Тэр өөрийнхөө амьдралд чиний орон зай үүсгэнэ.
Тэр чамайг найзууд, гэр бүлийнхэнтэйгээ танилцуулна. Тэр чамайг бүгдэнтэй хамт инээлгэхийн тулд түүний өнгөрсөн амьдралтай холбоотой онигоо бүрийн цаад түүхийг ярьж өгдөг. Тэр чамайг амьдралынхаа нэг хэсэг болгохыг хүсэж байгаа учраас.
5. Та 2ийн үнэ цэнэтэй зүйлс ижил
Амьдралд хандах хандлага, аливаа зүйлийг харах өнцөг, амьдралыг хэв маяг, зуршлууд нь нэлээд адилхан байх хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүжил, найз нөхдийн хүрээ, хүндэлдэг зарчмууд, хамгийн дотно хүмүүстэй харьцаж байгаа харьцаа гэх мэт олон гадаад болон дотоод мөн чанарууд нь ижил төстэй байдаг.
6. Тэр та 2ийн харилцааг 1т тавьдаг
Тэр гэртээ ирээд чиний өдөр хэрхэн өнгөрснийг асууж дараа нь өөрийнхөө тухай ярина. Тэр шийдвэр гаргах тоолонд чамд яаж нөлөөлөх тухай боддог. Түүнд эвгүй байх үе байсан ч тэр үргэлж чиний дотно найз болон хань чинь байна. Тэр чиний үзэл бодлыг үргэлж сонсохыг хүсдэг. Чиний ертөнц, үзэл бодол түүний хувьд чухал. Тэр аливаа асуудлыг шийдэх гэж оролдоно.
7. Та 2 нэг нэгэндээ санаа зовних үед нэг нэгнийхээ шаналалыг хүртэл мэдэрдэг
Түүний гуниг чиний гуниг болж хувирдаг. Түүний сэтгэлийг шархлуулах өвдөлт бүрийг өөрийн мэт хүлээж авдаг. Хүүхдээ халуурахаар түүний оронд би өвдөж байгаасаа гэж мэдрэх тэр мэдрэмж үргэлж байдаг. Тэр чамайг бүхий л зүйлсээс хамгаалж чадахгүйгээ мэдэх хэдий ч чамайг мэдрээд хэцүү хүнд үе болгонд чинь дэргэд чинь байна. Тэр зүгээр л чамд ганцаараа биш гэдэг мэдрэмж төрүүлдэг.
8. Та 2ийн харилцаанд хүнд үе ирэх ч тухайн харилцааг өсөж цэцэглэх нэг хэсэг гэдгийг мэднэ
Та 2 нэг нэгнийхээ дутуу хэсэг, үргэлжлэл. Тэр хүн чинь чиний засаж залруулах, өөрчлөх хэрэгтэй бүхний тусгал нь байдаг. Хааяа даа, маш өвтгөнө, айж эмээхээр мэдрэмж төрөх боловч үүний дараа та 2ийн харилцаа улам бэхжиж, нэг нэгнийгээ ойлгоход туслана гэдгийг мэддэг. Та 2 хэцүү байна гэдгийг хүлээн зөвшөөрч, нэг нэгнийхээ яагаад ийм зан гаргаж, ийм шийдвэр гаргасныг нь гүн ухаж ойлголцолд хүрдэг.
9. Тэр чамайг өөрчлөхийг хүсэхгүй
Тэр чамайг өөрийгөө хайрлуулж чадахгүй ч, чи юуг хүртэх ёстойг чинь мэдрүүлэхийн тулд бүхнээ хийнэ. Тэр чамайг магтаж, тэр чамайг байнга дэмжиж, хүндэтгэлтэйгээр хандаж, чиний хамгийн гайхалтай талуудыг чинь гаргахад тусалж, хувь хүний хувьд өсөхөд чинь чиглүүлж байдаг.
Тэр урьд өмнө ийм хайрыг хүртэх эрхгүй гэж бодож байсан хайрыг…. галзуурмаар, умбаад эргэж дэлхийн гадар дээр буцаж эргэж ирж чадахаа мэдэхгүй, зугтаах эсвэл бүхэлдээ үсэрч орохоо мэдэхээргүй хүсэл тэмүүлэл тачаалын хайрыг мэдрүүлнэ ….
With Love,
Enkhbolor
P.S.: Бас бус судалгаа, хүмүүсийн нийтлэл, ишлэл үгнүүд, эргэн тойрон байгаа тэр хайраа олсон хүмүүсийн ярианаас нэгтгээд та бүхэндээ энэ хэдэн таних тэмдгийг цуглуулан хүргүүллэв.
Дусал нулимсанд чинь амтагдсан гуниг