Шинэ арван жил эхлэхэд 10 хоногийн аялал

Enkhbolor Gantulga
2 min readDec 20, 2019

--

2019 он дуусахад 10 хоног үлдлээ. Цоо шинэ арван жил эхлэх гэж буй энэ цаг хугацаанд 33 нас хүрэх энэ даваанд өнгөрсөн 2019 он болоод энэ 10 жилийн хугацаанд юу болж өнгөрснөө тунгаан бодох боломж тохиож буй энэ хугацаанд нэлээд хэдэн асуулт өөрөөсөө асуумаар санагдлаа.

Love is all we need.

Та хэд маань ч 10 жил ч бай нэг жилийн хугацааг дүгнэхдээ ашиглаж болно шүү. Зөвхөн өөртөө зориулаад эрс илэн далангүй өөртөө худал хэлэлгүйгээр хариулах нь чухал байх.

  1. Өнөөдөр Та юунд, хэнд талархаж байгаа вэ? Яагаад?
  2. Хамгийн сүүлд зөвхөн өөртөө зориулж өөрийгөө хэрхэн яаж баярлуулсан бэ?
  3. Хамгийн гоё баярт үйл явдал юу байсан бэ? Яагаад?
  4. Өнөөдрийн “БИ” гэдэг хүнд байдаг үнэлдэг, хайрладаг, бахархдаг 10 мөн чанар юу вэ?
  5. Таны хамгийн дотно хүрээлэл Таныг илүү аз жаргалтай, өөрийн чинь хамгийн сайхан хувилбар болоход нь дэм болж байна уу, Таны алсын зорилготой санал нийлдэг хүмүүс мөн үү?
  6. Энэ жил Та эрүүл мэндээ (хоол, нойр, дасгал хөдөлгөөн, сэтгэл санаа) сайжруулахад ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ? Тэр нь хэрхэн нөлөөлсөн бэ?
  7. Та өөртөө зориулж хийсэн хамгийн утга учиртай (meaningful) алхам, бэлэг, үйлдэл юу байсан бэ? Бас ойр дотно хүмүүст?
  8. Энэ жил Та өөрийнхөө тав тухтай орчин (comfort zone) — өөс гарсан үйлдэл хийсэн үү? Тэр нь юу байсан бэ? Яагаад?
  9. Энэ жилийн хамгийн том амжилтынхаа талаар хүмүүст гайхуулах байсан бол тэр нь юу байх вэ? Яагаад?
  10. Энэ жилийн болсон бүх үйл явдал, мэдрэмж болон сургамжуудаа дүгнээд ирэх 2020 оны өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ?

Энэ асуултуудын хариултыг хаа нэгэн газар тэмдэглэж аваад ирэх онд мөн адил хариулаад үзээрэй!

Та бүхэнд шинэ арваны баярын мэнд хүргэе!

With Love,

Enkhbolor

By DegleeX

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet