Ялагч нар бууж өгдөг
энэ гарчгийг хараад “юу гэсэн үг вэ” гэж бодож байгаа байх…. хэхэ гэхдээ дуустал нь уншаад үзээрэй
ялагч гэх үгний тодорхойлолт:
Ялах үйлийн эзэн; ялсан хүн: тэмцээний ялагч (тэмцээнд түрүүлсэн, ялсан хүн), тулааны ялагч (тулаанд ялсан хүн), ялагч тал (уралдаан тэмцээнд ялсан, дийлсэн тал). via Mongoltoli
энэ тодорхойлолтоос харах юм бол ялсан, дийлсэн, даван туулсан гэх үйл үгнүүдээс бүрдэж байгаа нь илт. гэвч бодит амьдрал дээр бид ялж, дийлж байж л ялагч болдог гэж үү
амьдралын аясаар бага наснаас авахуулаад бид өрсөлдөөн дунд өсдөг. тэр нь цэцэрлэгт байхад аль нэг баг нь тэргүүн байр эзэлдэг, тэр баг нь илүү юм авдаг. сургуульд мөн л ялгаагүй тэмцээн уралдаан, дүнгээр нь дүгнэнэ ялагч нарыг урамшуулна, харин тэмцээнээс татгалзсан, гарсан бууж өгсөн хүмүүсийг буруушааж, гэмшүүлнэ. ажил дээр гараад мөн л ялгаагүй, failдсэн хүнийг ажлаас нь хална, тушаал бууруулна, гэх мэт зүгээр л эргэн тойрны бүхий л зүйлсийг ажиглаад үз…
гэвч энэ бүхэн нийгмийн хүсэмжит хүнийг бүтээж байгаа болохоос тухайн хүн өөрөө яг юу хүсэж байгаагаа ойлгодог нийгмийг бүтээхэд зориулагдсан систем яав ч биш. үр дүнд нь нэг тийм аз жаргалгүй, бусад хүмүүсийн үзэл бодлоос хараат, нийгмийн онц гэдэг үнэлгээг авч л байвал гэсэн биетүүдийн бүлгэмийн цуврал болсоор л…
заримдаа энэ юм болгоныг даван туулах гээд байхгүйгээр, хэзээ бууж өгөхөө мэдээд, чиглэлээ өөрчлөөд, хорт харилцаанаас салаад, амьдралаас илүү их юм нэхэж үзээд, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг орхиод, холдоод явах чадвартай байх нь амьдралдаа ялалт байгуулан явч буй хүмүүсийн нийтлэг чанар гэж харагдах юм.
гэхдээ хүнд, хэцүү байгаа учраас бууж өгөх бус харин танд таашаалгүй, аз жаргалгүй байгаа учраас тэр газраас, хүнээс, орчноос холдоорой.
With Love,
NQ
P.S.: найзын маан явуулсан нэг ишлэлээс санаа авч бичвэр болгов.